
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр /2017.08.15/ хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр И.К.Азизов "Бидний хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 монгол иргэн тэтгэлгээр суралцана. Бид энэ тоог 500 хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байна" хэмээн хэлсэн. Энэ жил ОХУ-д манай улсын 450 оюутан тэтгэлэгээр суралцахаар болсон байна.