8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүрс тээвэрлэдэг жолооч нар хил дээр зам хааж, тайван жагсаал эхлүүллээ

2017-08-16 13:34:33

Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайт-Ганц мод боомтоор урд хөрш рүү гаргаж буй. Сүүлийн үед нүүрс тээвэрлэсэн машинуудыг хилээр гаргахдаа нэг бүрчлэн шалгадаг болсон талаар мэдээлэл гарсан. Учир нь зарим жолооч чоно, чулуу зэрэг янз бүрийн зүйлс нууж авч гардаг аж. Үүний улмаас нүүрс тээвэрлэсэн ачааны автомашинуудын цуваа 160 орчим км-т хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өнөөдөр энэ асуудал цэгцрээгүй учраас Цэцийн хөдөлгөөн ТББ-ынхан зам хааж, тайван жагсаал хийхээр болжээ. Өнөөдөр 12.00 цагт эхлэх аж. Жагсаалд 400 гаруй хүн оролцож Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс Тавантолгойгоос Цагаан хаданд буулгаад тэндээсээ Хятад руу тээвэрлэдэг болгох. Мөн жолооч нарын цалинг нэмэх шаардлагыг тавих аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
zovoo.alin bolgon hujaa nart deerelhuulj bhim be.alin bomgon darga narin hoshnogo dolooj bhim be
2017/08/16 27.123.214.81
  • Recent
  • Most Read
  • Most Comment