Өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдана. Энэ хурлаараа намын төдийгүй улс орон даяар үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж намын бага хурлаа яаралтай хуралдуулах байх гэж олон гишүүд хүлээж байна. Өнөөдрийн байдлаар МАН-ын нэлээд хэдэн гишүүд Засгийн газраа огцруулах саналд гарын үсэг зурж байгаа аж. Энэ мэдээлэлтэй давхацаад дараагийн байгуулах Засгийн газрын сайдуудын нэр тодорсон талаар мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал,
Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүх,
Шадар сайдад Ө.Энхтүвшин,
ЗГХЭГ-ын даргад С.Бямбацогт,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Тогтохсүрэн,
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар,
Гадаад харилцааны сайдад Ц.Нямдорж,
Барилга, хот байгуулалтын сайдад Б.Батзориг,
Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдад Л.Энх-Амгалан,
Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
Уул уурхай, хүнд үйдвэрийн сайдад Г.Тэмүүлэн,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар нарын нэр дуулдаж байгаа талаар мэдээлэл гарч эхэллээ.