8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар сэрүүснэ

2017-08-16 17:33:36

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд бороошиж, ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна.

Тодруулбал, наймдугаар сарын 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын зарим газраар,18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Мөн наймдугаар сарын 19-нд баруун болон төв аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment