
Замын цагдаагийн албанаас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцсон байна. Тухайлбал иргэнээс ирүүлсэн /2017.08.13/ мэдээллийн дагуу явган хүний зам хааж зогссон автомашины жолоочийг зөрчлийн мэдээлэлд үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэг 14.7 зүйлийн 14.7.35 дахь хэсгийг үндэслэн хорин нэгжтэй тэнцэх хэмжээний /20 мянган төгрөг/ төгрөгөөр торгожээ. Энэ мэтчилэн иргэдийн гомдлын дагуу зөрчил гаргасан жолоочид Замын цагдаагийн албанаас хариуцлага тооцож байна.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              