8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь-Алтай аймагт хачигт халдварын тохиолдол бүртгэгдсээр байна

2017-08-17 08:32:42

Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 18-наас эхлэн хачигт халдвар бүртгэгдсэнээс хойш одоо хүртэл гарсаар байна. Тухайлбал, өнгөрөгч зургаадугаар сард 18, долоон сард дөрөв, энэ наймдугаар сард гурван тохиолдол гарч, хачигт хазуулсан иргэд одоогоор эмчлүүлж байна. Энэ онд аймгийн тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөр 209 тохолдолыг төвийн шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн эмнэлэгийн байгууллагад хандаж шинжилгээнд хамрагдалгүй гэрээр эмчлүүлсэн хүмүүс олон байгаа аж.

Тус аймгийн Тайшир, Баян-Уул, Цогт, Эрдэнэ, Есөнбулаг сумдад хачигт халдвар олон гарснаас аймгийн төв Есөнбулаг суманд хамгийн олон буюу 60 хувь хувийн тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн онд тус аймагт есөн сард хачигт халдвар гарч байсан талаар тус аймгийн ЗӨСТ-өөс мэдээллэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл