8o
Улаанбаатар хот
mobile menu

148 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

2017-08-17 11:09:12

Авлигатай тэмцэх газар 2017 оны 08 дугаар сарын 07-ний өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 60 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 148 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 125, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 9, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 13 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан бол тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 88 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн банк, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл