8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ дахь МАН бүлэг Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өргөн барина

2017-08-17 11:29:39

МАН-ын Удирдах зөвлөл "60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцах” тухай ярьсан Ц.Сандуйг огцруулах, намаас хөөх эсэх асуудлыг өчигдөр хэлэлцсэн байгаа. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах шаардлагийг НИТХ-д өргөн барихаар болсон байна.

Шаардлагад НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зурсан тухай эх сурвалж мэдэгдэж байгаа юм. Тэдний хувьд дан 60 тэрбумын асуудал ч бус өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хангалтгүй ажиллаж, намаа, нэр дэвшигчээ нийслэлд ялагдахад хүргэсэн хариуцлагыг давхар нэхэж байгаа аж. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөлөөс ямар ч шийдвэр гарсан хамаагүй Ц.Сандуй огцрохоор болж байна.

А.Аюуш 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сандуй
Бандаашаа зайлаач
2017/08/17 103.26.193.44