-15o
Улаанбаатар хот
mobile menu

Шаардлагын хариу өгөхгүй бол 32 мянган багш ажил хаялт зарлахаа мэдэгдэв

2017-08-17 13:32:00

"Багшийн Цалинг Нэмэгдүүлэх" түр хорооноос сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж мэдэгдэж хэвлэлийн хурал хийлээ.  Тэд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсон байна. Эхний ээлжинд шаардлага хүргүүлж, дараагийн удаа  тайван жагсаал хийж, цаашлаад ажил хаялт зарлана гэдгээ онцоллоо.  Мэн тэд  багш нарын хувьд сарын цалин нь хэтэрхий бага тул найман хувийн хүүтэй орон сууцны зээлд ч хамрагдаж чаддаггүй хэмээн учирлаж байсан юм.  Засгийн газарт уг шаардлагаа хүргүүлж, энэ сарын 24 гэхэд хариу ирүүлэхийг хүсчээ. Шаардлагын хариуг биелүүлэхгүй бол есдүгээр сарын 1 нд 32 мянган багш ажил хаялт зарлах тухай мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Энэ 32 мянгад тооны багш байгаа юу? Бид 600,000 цалин авдаг гээд байсан, 2 дахин нэмээд 1,6 сая болго гээд байдаг. Яая даа байз. Тэгээд ч 10 хүрэхгүй хувийн инфляцитай газар нэг амиар 2 дахин нэмнэ?
2017/08/19 27.123.214.105
Zochin
Muu umhii jenko hulgaich ingej hun turhirch baij iuruu aluulav daa
2017/08/17 202.9.43.199
эрка
Хэн турхираад бнаа?
2017/08/17 103.26.195.90
Zochin
Ene olon barigdaj baigaa oron suutsand chin hamgiin turuun amdrah estoi uls, emch emnelgiin ajilchid, bagsh nar yum, ed bair avch chadahgui baikhad jiriin ajilchin avch chadah uu!
2017/08/17 122.201.31.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment