8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын цагдаагийн газраас анхааруулж байна

2017-08-17 15:08:58

Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхлэж хөдөө,орон нутгаас нийслэл хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрс нэмэгдэж байна. Олон хоног үргэлжилсэн бороо орж зам, замын зорчих хэсэг, хөвөөнд эвдрэл үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Зарим газраараа ус тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо:

- Цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах,

-Тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж илэрсэн эвдрэл гэмтлээ засах,

-Өөрөө болон зорчигч нартаахамгаалалтын бүсыг нь зүүлгэх, хүүхдэдээ хамгаалалтын суудлыг зөв хэрэглэх,

-Хэт ядарсан, олон цагаар тасралтгүй жолоо барихгүй байх

-Зорчигчыг зориулалт бүхий хэсэгт дүрэм, стандартаар тогтоосоны дагуу тээвэрлэх

-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж бусаддаа хүндэлтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment