МАН-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр МАН-ын нэлээд хэдэн хүний уулзалт болсон нь үнэн. Уг уулзалтанд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэн Г.Доржзодов нар байсан хэмээн хэлсэн. Тэгвэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ мэдэгдлийн талаар өөрийн байр сууриа цахим хаягаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр "60 тэр бумынхан арчаагаа ч нэг алдаж байна даа. МАНай нам эднээр хангалттай тоглууллаа. Одоо хангалттай!!! Тоглоом тоотой нь дээр!!!" хэмээн энэ талаар тайлбар хийхээ мэдэгдлээ.