Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов. Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан байна. Харин 2017.08.21-ний өдрөөс эхлэн хотын даргын захирамжийн дагуу эдгээр үйлчилгээг иргэд илүү хялбар авах боломж бүрдэж байгаа юм.
Бичиг баримтаа нотариатаар баталгаажуулдгийг болиулжээ
2017-08-18 08:38:06