09:40 цагт: Хотын дарга болон холбогдох албаныхан Улаанбаатар хотод хийгдэж буй БОЛОВСРОЛ-ын салбарын барилга, байгууламж болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана.
10:00 цагт: Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Данзанравжаа” Олон улсын яруу найргийн наадмын нээлт болно. Уг наадамд оролцохоор 40 гаруй улсын 240 гаруй яруу найрагч иржээ.
11:00 цагт: Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвөөс зохион байгуулах "Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги систем"-ийн танилцуулга Ашигт малтмал, газрын тосны газрын 3 давхарт болно.
12:00 цагт: Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт”-ын талаар “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.
Хаана: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байр, Live conference center төвд болно.
15:00 цагт: Сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудад Диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа Хэвлэлийн хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д болно.
17:00 цагт: Зураач Ч.Солонгын "Солонгын долоон өнгө" монгол зургийн үзэсгэлэн "Бум арт" галерейд нээгдэнэ.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
2017-08-18 09:04:58