8o
Улаанбаатар хот
mobile menu

60 тэрбумын гэрч,  иргэн Г.Доржзодовын талаарх онцлох  баримтууд 

2017-08-18 09:27:00

Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа бичлэг анх цацагдаж байсан. Түүнээс хойш хоёр сонгууль дамнан тус хэрэг шалгагдаж байгаа ч хэн нэгэнд ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй байна. Харин хэргийг  ил болгосон гэрч Г.Доржзодовыг хуулийн байгууллага удаа дараа шалгаж, баривчлахыг хүртэл завдсан. Хэргийн гол гэрч гэгдэж байгаа Г.Доржзодовын ил болгосон бичлэгнээс үүдэж, Монголын төрийн ялзрал, албан тушаал хэрхэн наймаалцдаг, хэдэн төгрөгөөр үнэлдэг нь ил болоод байна. Энэ бичлэгийг ил болгосоноороо Г.Доржзодов өнөөдөр ард түмний баатар болсон гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны үеэр “60 тэрбумын хэрэгтэй хатуу тэмцэхээ хэлж, Ерөнхийлөгч болбол эх оронч зориг гаргасан Г.Доржзодов залууд Монгол Улсын баатар цол олгоно” хэмээн хэлж байсан удаатай. 90 жилийн түүхтэй, монголын төрд дархлагдсан МАН-ыг лидерүүдийг ганхуулж чадсан иргэн Г.Доржзодовын боловсрол, ажлын туршлагын талаар онцлох  баримтуудыг хүргэж байна. 

Иргэн Г.Доржзодов гэж хэн бэ


•    Ганболдын Доржзодов 1986 он тавдугаар сарын 13-нд Дархан-Уул аймагт төрсөн. 
•    Эхнэр хүүхэдийн хамт амьдардаг. Өөрийг нь шалгаж, тагнаж буй асуудлаас болж гэр бүлээ Улаанбаатараас явуулсан.
•    Англи,Орос хэлтэй
•    1983-1993 онд Дархан-Уул аймгийн 16 дугаар дунд сургууль төгсчээ.
•    2001-2005 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуульд Сонгуулийн технологи, сонгуулийн стратеги төлөвлөлт сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан.
•    2005-2007 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийг Бодлогын стратегийн анализ сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
•    2007 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийг бодлогын стратегийн анализ сэдвээр аспирантурт суралцаж байсан.

Ажлын туршлага: 


•    2012 оноос Competitive intelligence solution ХХК, Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
•    2012 оны 7 сараас internatiol services group ХХК, Гүйцэтгэх захирал
•    2010 оныг нэг дүгээр сараас 2012 оны 7 дугаар сар хүртэл ҮАБЗ, Стратегийн судалгааны хүрээлэн, ОУ-ын судлалын төв, ахлах шинжээч, төвийн эрхлэгч 
•    2008 оняы 10 сараас 2009 оны 11 сар хүртэл МУ-ын Засгийн Газар, Сангийн яам, Татварын Ерөнхий газар, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга 
•    2008 оны 1 сараас МУ-ын УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн компанийн ерөнхий менежер. 
•    2007 оны 06 сараас 11 дүгээр сар хүртэл Perfect  Solution ХХК, ахлах шинжээч. 
•    2012 арванхоёрдугаар сараас “Competitive Intelligens Solution” ХХК үүгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажилласан.  Энэхүү компани нь Монголд анх удаа компанийн өрсөлдөөний тагнуулын зөвлөх үйлчилгээ болон гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэлдэг.
•    2014 оноос “Шинэ Монгол хаадууд” ХХК-д ажиллаж байсан


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
снim
төрөхөөсөө өмнө сургуулд сурчихдаг юм бна.
2017/08/18 172.58.137.41
Иргэн
Энэ их аюултай, урьдаас төлөвлөж өөртөө мөнгө босгоход хагас дутуу сурсан мэргэжлээ ашиглаж дээ , янз нь , Залуу хүн хоббигоо хөгжүүлэхдээ уос орноо ч худалдахад бэлэн хүн бна , АН овоо их мөнгө амалж
2017/08/18 43.242.243.195
Y
Hun l Bna yamarch gesen hunee aldsan sunsnuud ih boljee
2017/08/18 103.229.120.65