
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ажилтан, тус компанийн В ээлжийн оператор Л.Ариунсан өчигдрөөс буюу 2017.08.16-ны 09:00 цагаас эхлэн нойтон өлсгөлөн зарласан байна. Түүний өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь ажлын байрны дарамт аж. Тэрбээр өргөдөлдөө энэ талаар дурдсан байна. Үйлдвэрчний эвлэл уг асуудлыг судалж байгаа аж.

 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              