8o
Улаанбаатар хот
mobile menu

“Урвагч” У.Хүрэлсүх

2017-08-18 10:12:00

-У.Хүрэлсүх урвагч бол 60 тэрбумаас урвасан урвагч-

МАН-ынхан биесээ “урвагч, шарвагч”-аар дуудаж, чичилсээр л. МАН-ын зарим удирдлагуудын хэлж байгаагаар бол Шадар сайд У.Хүрэлсүх урвагч бололтой. Товчхондоо “Урвагч” У.Хүрэлсүх. Тиймээ тэрбээр “урвагч”. Тэр юунаас урвасан вэ, чухам яагаад урвагч болчихов. Үүнийг хэлэхийг өмнө түүний улс төрийн түүхэн замналаас багахан хэсгийг нь энд дурдая. Тэрбээр 1989 оноос эхлэн улс төрд хөл тавьж намын анхан шатны байгууллагаас нь эхлэн өнөөдөр  Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж ирлээ. Улс төрийн хүрээнийхэн түүнийг 22-хон насандаа улс төрд орсон гэдгийг ч хэлдэг. Мөн одоогийн НАМЗХ-г үүсгэн байгуулж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганад хүргэсэн.

2016 оноос хойш Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаа. Улс төрийн хүрээнийхэн түүнийг 22-хон насандаа улс төрд орсон гэдгийг ч хэлдэг. Мөн одоогийн НАМЗХ-г үүсгэн байгуулж хөлийг нь дөрөөнд, гарын ганзганад хүргэсэн.

2009-2010 онд МАН “х” үсгээсээ ангижирч, шинэчлэгдэх цаг болсныг ил тодоор зарлаж тухайн үед намын дарга хийж “хаан” байсан Н.Энхбаярын өмнөөс дорвитой дугарч явсан түүхтэй. Ингэснийхээ хариуд намаасаа хөөгдөх дээрээ тулж явсан удаатай. Мөн 2012 оны сонгуульд намын штабаа удирдаж оролцоод нам нь ялагдахад улс төрийн хариуцлага хүлээж шууд ажлаа өгч байсан үе ч түүнд бий.  Үүнийхээ төлөө өөрөө өөртөө хариуцлага тооцон УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийгээс  татгалзаж чадсан цорын ганц  хүн. Улстөрчийн ийм эр зоригийг чухамхүү тэр л гаргаж чадсан. Энэ нь улстөрч хүний хувьд ховор шинж чанар. Хүнийхээ хувьд залуу насаа МАН-д зориулсан түүний хувьд онож, алдсан зүйл олон бий. Товчхондоо түүнд аатай үе байсан, алдсан үе ч байсан. Түүний үр шимийг өнөөдөр МАН төдийгүй гишүүд ч нэлээд хүртсэн. Зарим нь үүний ачаар насаараа идэх хоолтойгоо залгасан гэхэд буруудахгүй. Энэ мэтчилэн олон зүйлээс У.Хүрэлсүх Монголын төрд хэн болохоо харуулсан, байх ёстой хүн гэдгээ мэдрүүлж ирсэн. Тэр өнөөдөр ч харуулж чадсаар байна. Тулаанд зөвхөн шонхрууд нисдгийн адилаар У.Хүрэлсүх МАН-ын тэргүүнд эгнээнд олонтоо зогсож алдаа, оноог нь дэнсэлсээр ирсэн.  Гэтэл өнөөдөр түүнийг зарим нь “урвагч, шарвагч” хэмээн цоллох учир юу вэ.  

Тулаанд зөвхөн шонхрууд нисдгийн адилаар У.Хүрэлсүх МАН-ын тэргүүнд эгнээнд олонтоо зогсож алдаа, оноог нь дэнсэлсээр ирсэн.  Гэтэл өнөөдөр түүнийг зарим нь “урвагч, шарвагч” хэмээн цоллох учир юу вэ.  

У.Хүрэлсүх үнэхээр урвагч уу. Хэрвээ У.Хүрэлсүх урвагч бол 60 тэрбумаас урвасан урвагч. Харин тэр эх орон, ард түмэн, бодит үнэнээс урваагүй. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх гэгдэх А.Ганбаатар нар төрийн албыг хэрхэн наймаалцах тухай 90 минутын бичлэг өнгөрсөн онд цацагдаж олны дунд шуугиан тарьсан. Тэгвэл энэ сарын 14-ний өдөр тус хэрэгтэй холбоотой 2 дахь 40 минутын бичлэг дахин цацагдаж эхэлсэн юм. Энэ бүхэнд У.Хүрэлсүхийг холбож гүтгэж урвагч, шарвагчаар нь дуудаж байгаа нь учиртай. Учир юу гэхээр МАН авлига өгөхгүй, үгэнд нь орохгүй байгаа хүмүүсийг “халиарчид” гэх нэр томъёо зүүлгэж, тасдаж хаях тухай ч ярьж байгаа талаар бичлэгт буусан.  МАН-ын зарим нөхдүүдийн хэлж буйгаар эдгээр “халиарчдын” нэг нь У.Хүрэлсүх. Учир нь тэр 60 тэрбумын хэрэгт оролцоогүй. Тэгэхээр У.Хүрэлсүх урвагч болох нь тодорхой. Тэр намаасаа, чин шударга зарчмаасаа, эх орноосоо, ард түмнээсээ, бодит үнэнээс урваагүй. Харин МАН-ын хэсэг нөхөд, тэдний хийж буй хууль бус бусармаг, ичгэвтэр үйл хэргээс “урвасан урвагч”. Ингэж урвасныхан нь төлөө түүнийг дагаж, мөрдөж, тагнаж, чагнаж,  эхэлсэн.  

Тэр намаасаа, чин шударга зарчмаасаа, эх орноосоо, ард түмнээсээ, бодит үнэнээс урваагүй. Харин МАН-ын хэсэг нөхөд, тэдний хийж буй хууль бус бусармаг, ичгэвтэр үйл хэргээс “урвасан урвагч”.

Энэмэтчилэн өнөөдрийн болж буй бүхнээс харахад жинхэнэ “урвагч” нь хэн бэ. Төр, ар түмнээсээ урваж төрийн албыг өөрсдийнхөө дураар тооцоолж, наймаалцаж байгаа НӨХӨД урвагч уу. Эсвэл тэдний эсрэг үнэн мөнийг илчилж үг дугарсан нь урвагч уу. Үүнийг мэргэн ард түмэн оюундаа шүүнэ тунгаах бизээ.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Hurelsuhiig myanga urvaach sharvaach geed nemergui ee Ter ard tumneesee urvaagui, uzel bodloosoo ch urvaagui, harin 60 ter bumiin horchinguudaas urvasan ni unen Ard tumen ene huniig uneldeg shu!
2017/08/18 113.190.221.64
Ene hund huurtaj bolohgui.
Gehdee ter MAH gedeg luivarchin namd baisan bol ongoroo shuu dee. Hamtdaa luivar hiij baisan bolj taarna. Odoo MAH ganhaad ehleheer hudlaa yoronhiilogchid tal zasaad haraigaad baih yum.
2017/08/18 109.88.133.104
ARD TUMEN
TSAGAAN SUVARGIIN ORDIIG ABAYAAAAA
2017/08/18 103.26.195.252
zochin
60 terbumiinhan ter chigtee uls eh oroniihoo erh ashigaas urvagchid. Nomtoibayar ch orno.
2017/08/18 202.179.24.119
Чулуун
2016 оны УИХ-д жагсаалтаар орчихоолщд олонхи болоогүй учраас уурлан байж бултсан. Дараа нь албан тушаал хаших болохоороо гитар бариад гараад ирсэн. Номтой баяр
2017/08/18 59.153.113.119
яахаараа урвагч гэж? шударга байсныхаа төлөө ийм нэр авах ёстой юу?
найз
2017/08/18 159.253.145.183
ЗОчин
Муухай санааг нь дэмжихгүй болхоор л увагч хулгайч гээд байгаа биздээ.
2017/08/18 138.68.70.63
Топор
Хөөрхий 60 хөлтүүд их л хэцүү байна даа. Эрлийз морь уралдуулаагүй гээд урвагч болгочих юм. Удахгүй хөлнүүд нь тасарч эхлээд бие толгой 2 нь ажилгүй болох байх
2017/08/18 103.9.90.130
Ganaa)
60 terbumiin hergiig shiidvel shiidheer tsag zunduu ongorson. turiin esreg gemt hergiig hurdhan shiidej asuudliig etsesleh heregtei
2017/08/18 192.162.242.10
анхаа
МАН одоо алдах эрхгүй дээсэн дөрөөн дээр байгаа тийм учраас 60 бүлгээсээ салж намаа цэвэрлэх хэрэгтэй
2017/08/18 85.203.7.35
БОЛДСАЙХАН
ЭХ ОРОНЧ МОНГОЛ ЗАНГАРАГТАЙ ХҮН ШҮҮ ТАНЫ ТЭМЦЭЛД АМЖИЛТ
2017/08/18 64.113.32.29
бинго
Хүрэлсүхийн хөлийг тасдана гэж томроод байсан одоо өөрсдөө тастуулах байлгүй
2017/08/18 192.162.242.10
Zulaa)
МАН-ыг цээжээрээ хамгаалдаг ганц хүн шүүдээ. Эрдэнэбат шиг л суудлын төлөө чичирч иймэрхүү юм хийхээр хүн биш. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах Хүрэлсүхээс өөр хүн байхгүй
2017/08/18 207.154.211.25
ТӨРӨӨ
ТЭР 60 ТЭРБУМЫН ЛУЙВАРЧДААС Л УРВАСАН
2017/08/18 103.10.22.22
O
Amjilt husie
2017/08/18 103.229.120.65
  • Recent
  • Most Read
  • Most Comment