8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-01-12 17:06:00

09.00 цагт: Сургуулийн эмч нарын сургалт “Багшийн хөгжлийн ордон”-нд болно. Утас: 99058414

10.00 цагт: Макаогийн их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч доктор професор Алберт Чан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн "Нийгмийн сэтгэл зүйн менежмент" сэдвээр лекц уншина. Утас: 99026671

11.00 цагт: Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны Танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг нэгдүгээр сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж  байгаа талаар мэдээлэл хийнэ. Арга хэмжээ НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 99666553, 99160854

11.30 цагт: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Шилэн дансны хуулийг биелүүлэхийг шаардсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар тус компанийн үйлдвэрчний эвлэлээс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Үндсэн хуулийн эдийн засгийн хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Улс төрийн намуудад Үндсэн хуулийн талаар анхааруулга өгч байгаа тухай Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13.00 цагт: Монгол Улсын усны ассоциаци, Антрактид судлалын нийгэмлэгээс хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл