8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийг шарилжнаас салгахад 84 сая төгрөг шаардлагатай

2017-08-18 13:43:54

“Шарилжгүй Улаанбаатар-2” аяны хоёрдугаар үе шат энэ сарын 14-нд эхэлсэн. Ирэх сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Энэ аяны хоёрдугаар үе шатыг зохион байгуулахад 84 сая төгрөг зарцуулах аж.  Энэ мөнгийг хот тохижилтын төсөвлөгдсөн зардлаас гаргахаар болжээ. Аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-д хашаан доторх эдэлбэр газар, орчны 50 хүртэлх метр талбайн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэх үүрэг хүлээсэн. Энэ ажилд дүүргүүдийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Хот тохижилтын газар /Б.Бямбадорж/ нар хяналт тавих юм. Хэрэв аж ахуйн нэгж байгууллага, СӨХ цэврлэгээ хийгээгүй, хангалтгүй оролцсон бол холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл