60 тэрбумын асуудлаар МАН-ын Генсек Д.Амарбаясгалан мэдүүлэг өгөхөөр АТГ-ын гадна очсон байна. Энэ үеэр тэрбээр "Би энэ 60 тэрбумын бичлэгийг саяхныг хүртэл эвлүүлэг гэдэгт итгэж ирсэн. Мөн хэд хэдэн удаа эвлүүлэг гэж мэдээлэл хийж байсан даа өнөөдөр харамсаж байна. Гэтэл энэ бодит болсон юм байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө болсон намын удирдах зөвлөлийн хурлын үеэр Ц.Сандуй ийм зүйл ярьсан, болсон нь үнэн гэж 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс би Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан. Ц.Сандуй одоо огцорч энгийн иргэн болж 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ.