-12o
Улаанбаатар хот
mobile menu

н.Уугантуул: н.Шинэхүү эмч "Миний буруугаас танай охин ийм болчихлоо" гэсэн

2016-01-12 17:29:00

Эрүүл мэндийн салбар бол улс орны амин чухал салбарын нэг. Гэвч сүүлийн үед энэ салбартай холбоотой таагүй мэдээлэл шил шилээ даран гарах боллоо. Эх үр хоёр эндсэн хэрэг оны өмнөх нь гарч, иргэдийг цочироож байлаа. Хэргийн мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл авч чадаагүй байтал 2 дугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газарт  төрсөн бүсгүй эмч нарын буруугаас эрүүл мэндээрээ хохироод байна. Цус алдаж төрсөн бүсгүйд цус сэлбэх явцад эмч нар бүлэг андуурч хийжээ. Улмаар бүсгүй одоо болтол эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа аж. Ингээд хохирогч бүсгүйн ээж н.Уугантуултай ярилцлаа.

-Охин тань хэзээ төрсөн юм бэ. Энэ хэрэг хэзээ гарав?

 -2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны өглөөний 9 цагт  миний охин өвдөж эхэлсэн. Өвдөөд ус нь гарч эхлэхээр нь түргэн дуудаж үзүүлсэн. Тэгэхэд харъялалын дагуу хоёрдугаар төрхөд хэвтэх юм байна хурдан оч гэсэн. Тэгээд өөрсдийнхөө унаагаар 11 цагийн үед хоёрдугаар эмнэлэгт очсон. Хоёрдугаар төрхөд очиход “Ус нь гарч байгаа юм байна. Өвдөлт бага байна” гээд миний охиныг аваад орсон. Тэгээд 4-5 цаг харзная гэсэн. Нэлээд удаан харсан. Сүүлдээ өөрийг нь өвдөхийг нь харьяа гэсэн. Эмч нар нь миний охиныг өөрөө төрөх боломжтой юм байна гэж байсан. 17-18 цагийн үед эмч нар дахиад 4-5 цаг харзная гэсэн. Эмч нар тэгдэг юм байлгүй л гэж бодсон. Гэтэл танай хүүхэд халуураад эхэллээ, ханиадтай байсан юм болов уу. Одоо өөрөөрөө төрөх боломжгүй, тамир тэнхээгүй болчихож. Цус багадалттай байна. Шууд хийсвэрт оруулий гэсэн. Шөнийн 3 цагийн үед. 9 хуруу нээгдчихээд хүүхэд нь доошилдоггүй. Тэгээд үүрээр  4 цаг  өнгөрөөд 4,170 грамм хүүхэдтэй болсон.  Эмч нар “эхийн бие цус их алдсан учир бие нь тааруу байна. Цус сэлбэх шаардлагатай” гэж  хэлсэн. Цус сэлбэнэ гэж хэлсэн болохоос бид нараас ямар нэг гарын үсэг аваагүй. Харин охиноос минь гарын үсэг зуруулж авсан байна лээ.

-Ямар утгатай гарын үсэг авсан юм бол?

-Цус сэлбэхэд өөрөөс нь гарын үсэг авдаг юм шиг байна лээ. Тэгээд миний охиноос гарын үсэг авсан гэсэн.

-Хэзээ эмч нар охинд тань өөр бүлгийн цус сэлбэснийг мэдсэн бэ?

-Арваннэгдүгээр сарын 17-ны оройны 18 цагт манай охин цус сэлбэх гэж байна гэж надруу ярьсан. Цус сэлбэж байх хооронд нь би охин руугаа залгасан. Тэгэхэд ”Ээжээ миний дотор муухай оргиод байна. Бөөлжис хүрээд байна” гэж байсан. Тэгэхээр нь би яаанаа цус сэлбэхээр нь тэгдэг юм болов уу гэсэн. Тэгсэн чинь охин маань ээжээ би гайгүй болохоороо буцаад залгана гэсэн. Тэгээд утас нь тасарч тэрнээс хойш утас нь ерөөсөө болоогүй. Тэгээд маргааш өглөө нь цай хоолыг нь өгөх гээд эмнэлэгт очиход охин гарч ирээгүй. Охинтойгоо утсаар ярьсан чинь дуу муутай байна. Тэр хавиар явж байгаа хүнээс охины бие яаж байна гэж асуухад "Гайгүй ээ" гэсэн. Тэгэхээр нь би төлбөртэй өрөөнд охиноо оруулмаар байна гэсэн. Тэгээд орохоор болоод эмч нартай нь орж уулзах гээд хувцасаа солиод сууж байтал охиныг маань дамнуурга дээр нэг давхраас хоёр давхар луу оруулж байсан. 2-3 эмч дагачихсан. "Өчигдөр надаас ирж цай авч байсан хүн яагаад ингээд явж байдаг юм" гээд араас нь гүйгээд очсон чинь шоконд орсон байсан. Эмч нар нь “Танай хүүхдийг бид нар сэхээний тасаг руу авч орлоо. Та гарч бай. Одоо та төлбөртэй өрөөнд оруулаад яахав. Сэхээнд угаасаа гадны хүн оруулдаггүй юм чинь та гар” гэсэн. Охиныгоо хальт харахад хавганасан юм шиг байсан. Тэгэхэд л шоконд ороод ухаан алдаад сэхээнд орж байсан юм билээ.

-Эмч нар нь яагаад сэхээнд орох болсон талаар тайлбарласан уу?

-Үгүй. Яасан юу болов гэхэд “Та гарч бай жоохон цус алдаад шоконд орсон юм шиг байна” гэсэн. Ингэж хэлээд л намайг гаргачихсан. Би тэгэхэд цус алдаад л ийм болчихлоо гэж бодсоноос өөр бүлгийн цус хийсэн гэж яаж мэдэхэв. Дараа нь эмчлэгч эмч н.Шинэхүүтэй уулзий гэтэл хагалгаанд орсон, үзлэгтэй гээд ерөөсөө уулзуулаагүй. Ерөөсөө гарч ирээгүй.

-Сэхээнд ороод хэзээ ухаан орсон бэ?

-Сэхээнд ороод хоёр хоногийн дараа ухаан орсон. Хоол хийгээд өгөөд явуулахаар хоол нь хэвээрээ ирдэг. Ерөөсөө хоол унд иддэггүй. Би охин дээрээ ормоор байна гэхээр “Охин чинь гайгүй байгаа" л  гэдэг. Тэгж тэгж нэг орсон. Тэгэхэд дөнгөж ухаан орж байсан юм шиг байна лээ. Миний охин яаж байна гэхээр ерөөсөө дуугарахгүй байсан. Тэгсэнээ гэнэт “Ээжээ надад буруу цус хийсэн” гэж хэлээд дуугүй болсон.  Гар, хөл, нүүр гээд танигдахын аргагүй болтлоо хавагнасан байсан. Цус сэлбэхээс өмнө цус багадаад их эвгүй байсан. Цус ирэхэд 3-р бүгийн цус ирж байсан. Надад таарах л юм байна гэж бодож байсан гэсэн. Миний охин буруу цус хийж байгааг мэдсэн бол хэлэхгүй яасан юм бэ гэсэн чинь “Цусыг талд нь ороход хаасан. Бүгдийг нь хийчээд аваад явж байсан шдээ. Хэвтэж байхад юм хол ойр болж харагдаад байсан" гэсэн. Тэгж охиныхоо ярианаас л би миний охинд өөр бүлгийн цус хийгээд ийм болсон байна гэж мэдсэн. Түүнээс эмч нараас өөр бүлгийн цус хийгээд ийм юм болчлоо гэж сонсоогүй. Дараа нь эмнэлгийн дарга Цэцгээ гэж хүнтэй уулзсан. "Тэгэхэд алдаа гараад ийм юм боллоо. Тэгэхдээ нэг цусны элемент таарсан учраас энэ хүн өдийд ингээд байж байна" гэсэн тайлбар өгсөн. Тэд бид нарын буруугаас болж ийм юм боллоо гэж хэлээгүй. Бүх зүйл нь ил болж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд  шилжүүлэх болоход н.Шинэхүү эмч “Миний буруугаас энэ хүүхэд ийм болчлоо. Би нэгдүгээр бүлгийн цусанд гуравдугаар бүлгийн цус андуурч хийсэн байна. Энэ миний буруу шүү” гэдгийг өөрөө хэлсэн. Ажилчид нь бид нарт ерөөсөө ингэчлээ гэж хэлээгүй. Тэгээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиход эмч нар нь бид нарт “Маш хүнд хүн ирсэн гэдгийг та нар мэдэж байгаа биз” гээд аваад орсон.

-Эх нялхаст хэвтээд бие нь гайгүй болсон уу?

-Эх нялхасын сэхээнд нэлээд удаан эмчлүүлсэн. Тэндээс гарахдаа ямар ч байсан бага зэрэг толгойгоо даадаг болсон, ганц, хоёр алхдаг болсон байсан. Ямар ч байсан хоёдугаар төрөхөөс хавтгайгаараа очсоныг бодвол хамаагүй дээрдсэн. Гэтэл хориод хоноод буцаад цус алдсан.  Хоёрдугаар төрөхийн н.Шинэхүү эмчид хэлэхэд "Эмнэлэгт аваад ир. Яагаад цус алдаад байгаа юм бол" гэсэн. Бид эмнэлэг дээр нялх хүүхдийг нь аваад очсон. Гэтэл эх нялхас аваагүй. “Одоо энэ хүнд хүчтэй эмчилгээ хийгдэнэ. Тийм учраас хүүхдэд нөлөөлнө" гээд хүүхдийг нь аваагүй. Хүүхдийг нь бид хоёр одоо болтол угжиж байна. Охин одоо болтол хүүхдээ хөхүүлээгүй.

-Өмнө нь танай охин ямар нэг өвчин хэлдэг байсан уу?  

-Өмнө нь ямар нэг өвчин хэлдэггүй хүүхэд байсан. Гэтэл охин байс хийгээд л өвддөг болчихсон. Өчигдөр гэхэд л цагаан мах нь гарчихсан. Цус алдсанаас бөөр нь бага зэрэг уураг алдаж, өвдгөвч нь бага зэрэг үрэвсэлтэй, сав нугаралтай байна гэсэн. Хэдийгээр эмч нар бага зэрэг гэж байгаа боловч миний охин их хүнд байгаа. Эмчилгээ хийлгээд сайхан болох ёстой байтал яагаад ийм болов. Ямар ч хууч өвчингүй байсан хүүхэд өвчтэй болчихлоо шүү дээ. Хамрын ханиад ч хүрч байгаагүй. Жирэмсэн болоод л эмчийн хяналтад орсон.

-Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Хүүхэд бол гайгүй ээ. Саяхан харшил гараад байсан. Өрхийн эмнэлэгт үзүүлээд гайгүй болсон. Миний хүү сүүгээ ч хөхөж чадаагүй өдийг хүрч байна.  22 настай хүүхэд анх төрөөд ийм боллоо. Хэд наслахыг нь ч мэдэхгүй байна.  Ямар ч өвтэй болоод байгааг нь мэдэхгүй хэцүү байна.

-Хаана гомдол гаргасан бэ?

-МХЕГ-т өгсөн. Эрүүл мэндийн яаманд өгнө гэж бодож байгаа. Харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа. Буруу цус хийснээс болж миний хүүхэд насаараа өвчтэй болох юм уу мэдэхгүй /уйлав/. Ямар ч байсан буруу цус сэлбэсний дараа л ийм юм болж, бөөрний дутагдалд орчихоод байна.

-Эмнэлгийнхэн ямар нэг тусламж үзүүлсэн үү?

-Эх нялхаст хэвтэж байхад олдохгүй ганц, хоёр тариа байсан. Тэрийг нь н.Шинэхүү эмчийг олж өгч чадах уу гэхэд гурван ширхэгийг олж өгсөн. Уургийн бэлдмэл нь эмнэлэгт тасарсан байхад нь бас олж өгсөн.       

 

Бид энэ хэргийн талаар цаг алдалгүй мэдээлсээр байх болно.     

Б.Дорж  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ganaa
ene emch nariin tsever buruu uildel haragdaj bna hudlaa bie umuuruud baih zuilgui shu tangarag tavisan emch nar hun emchleh bish ailguitsen ih zantai avgai nar bdag bizde ajilaa hiij chadahgui bol zaigaa tavij uguh hergtei eruul mendiin saidiig ogtsruulah
2016/02/13 103.17.108.42
Зочин
Энэ сурвалжлагч бас арай хэтрүүлсэн байна. Би охины биеийн байдал ямар байгаа анх хагалгаа орсоноос хойш биеийн байдал бүх шинжилгээ ямар байгааг мэдэж байна. Одоо бол бүх юмаа тэр эмчээр авхуулаад эмнэлэгт фасе ороол өдөржин утасаа оролдоол инээгээл сууж
2016/01/14 103.17.108.42
Sonin l umdaa. Us n garsan l bol turuuleh yostoi bdg um bishuu. Huuhed huuraishn butn gj uzdgdee. Getel hden cag zovoogood haysiin b huurhiig
2016/01/13 103.17.108.42
zoloo
en emnelgiig haaj uil ajillagaagn zogsoomoor um
2016/01/13 103.17.108.42
Эмч
Болиод өгөөсөй андуураад байхдаа яахав дээ.Хийхээсээ өмнө 2-3 удаа шалгаж тулгалт хийдэг биз дээ?Ямар хэцүү юм бэ?Хүний амь нас хариуцаж байж анхааралтай бай л даа.Наад захын гарах ёсгүй алдаа!!!!!!!
2016/01/13 103.17.108.42
emch
arai ch dee uneheer heleh ch ug oldohgui yum emch munuu ter emchid adilhan uur tsusiig n hiiwel taarna bieeree medreg
2016/01/13 103.17.108.42
Эмч
Эрүүл мэндийн системийн буруу ш дэ. Сувилагч нь цус залгахда давхар шалгах ёстой ш дэ. Сувилагч цусны тохиро үздэг эмч ганцара л буруугаа хүлээгээд өнгөрсөн байна. Төрөх үхэх 2 адилхан хэцүү, явцаасаа шалтгаалаад янз бүрийн хүндрэл гарна. Буруу цус юүлсэн
2016/01/13 103.17.108.42
emch
Tsalin.baga.bailaach.hiih.estoi.ajilaa.hariutslagatai.hiih.l.estoi.bizdee.h
2016/01/13 103.17.108.42
emch
emchiin avch baigaa calin huleej bui hariuclaga hoorondoo zohicoj baina uu
2016/01/12 103.17.108.42
cubd
Emchid tabih hyanaltiig changatgah heregtei. aldaa gargasan bol eruul mendiin salbart ajillah erhiig ni shuud has
2016/01/12 103.17.108.42
cubd
Emchid tabih hyanaltiig changatgah heregtei. aldaa gargasan bol eruul mendiin salbart ajillah erhiig ni shuud has
2016/01/12 103.17.108.42
cubd
Emchid tabih hyanaltiig changatgah heregtei. aldaa gargasan bol eruul mendiin salbart ajillah erhiig ni shuud has
2016/01/12 103.17.108.42
cubd
Emchid tabih hyanaltiig changatgah heregtei. aldaa gargasan bol eruul mendiin salbart ajillah erhiig ni shuud has
2016/01/12 103.17.108.42
зочин
энэ эмч нар одоо болиочээ хариуцлагатай байгаачээ нэг их зантай юмнууд эмч байх эрхийг нь хасаач ямар тэнэг малнууд эмч болдог юм бээ
2016/01/12 103.17.108.42
zochin
ene pzdaag shorond horiochee dahiad hvnd buruu tsus hiij hvn aluul yahiin beee
2016/01/12 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 232