8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын сүүлээр ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

2017-08-18 14:53:03

Энэ сарын цаг агаарын төлөв байдлыг хүлээн авна уу.

БАРУУН ЗҮГИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 16-21 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 градус, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 градус буюу Завхан, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.

Гуравдугаар арав хоногийн дунд үеэс Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

БАЯН-ӨЛГИЙН НУТАГ: Увсын хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр нь ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй.

ТӨВИЙН НУТАГ: Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Булганы баруун, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 16-21 градус дулаан буюу Хөвсгөл, Булганы хнойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхээр ба сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ОРХОН-СЭЛЭНГИЙН САВААР ШӨНӨДӨӨ: 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Энэ сард Хөвсгөлийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр уг дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 16-21 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус,бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр Хэнтийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, зөвхөн Халх голын нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч,хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

ГОВИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус өдөртөө 20-25градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 31-36 градус, бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард Дундговийн баруун, Өмнөговийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас бага бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл