Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэр ил боллоо
МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн талаар мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл одоогоор Засгийн газрыг огцруулах хүсэлтэй МАН-ын 20 гаруй гишүүн гарын үсэг зарсан аж. Үүнд Ж.Энхбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Д.Сумьяабазар, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, нарын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсгээ зураад байгаа гэдгийг эх сурвалж онцолжээ.
Д.Амарбаясгалан: Би ийм худал хуурмаг зүйлийг хаагаад халхавчлаад суухгүй
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр АТГ-т мэдүүлэг өглөө. Төрийн албыг наймаалцах 60 тэрбумын бичлэгт оролцсон гэгдэж буй Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар өчигдөр мэдээлэл хийхдээ МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг тус уулзалтанд байсан гэсэн мэдээллийг өгсөн.Энэ талаар мэдүүлэг авахаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг АТГ-дуудсан байна. Энэ үеэр цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.
-А.Ганбаатар таныг 60 тэрбумын бичлэг дээр байсан гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар таниас АТГ мэдүүлэг авахаар дуудсан байна. Та тус уулзалт байсан уу?
-Сүүлийн жил гаруй хугацаанд 60 тэрбумын бичлэг гарч ирж, нийгмийг маш их бухимдуулж байна. Энэ бичлэгийн хамгийн том хохирогч нь МАН болж байна. Намын 200 гаруй мянган гишүүд, манай дэмжигчид хохирч байна. Зарим хүмүүс ичиж, айж байна, маш олон зүйл болж байна. Өчигдөр А.Ганбаатар гарч ирж мэдээлэл хийж, тухайн бичлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэсэн мэдээлэл өгч олон нийтийг төөрөгдөлд орууллаа. Маш их харамсаж байна. Цайрна гэж байдаг шүү дээ, тийм байдал руу орж байгаа юм болов уу гэж харж байна. Би 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж бодож саяханыг хүртэл явж ирсэн. 2016 онд анх бичлэг цацагдах үед нэр холбогдсон хүмүүс эвлүүлэг гэж хэлж байсан учраас итгэсэн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас эвлүүлэг гэсэн албан тоотыг манай намд ирүүлж байсан. Харамсалтай нь саяхан болсон намын УЗ-ийн хурал дээр Ц.Сандуй ийм яриа болсон нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд тус бичлэгийг эвлүүлэг гэж 2-3 удаа мэдээлэл хийж байсан. Үүндээ маш их харамсаж байна.
-Та тэр бичлэг хийгдэх үед байсан уу?
-Байгаагүй. 60 тэрбумын бичлэг хийгдсэн 2014 онд би гадаадад сурч байсан. Намайг гадаад сурч байсныг намын нөхөд бүгд мэдэж байгаа. 2014 онд намайг ямар албан тушаалд байсан гэдгийг та бүхэн бодох хэрэгтэй. Тухайн үед би энэ хэмжээний яриа хэлэлцээрт оролцох хэмжээний албан тушаалд байгаагүй.
-А.Ганбаатар таныг тухайн үед байсан гэсэн зураг үзүүлсэн. Тэр ямар учиртай зураг юм бэ?
-2015 оны зургадугаар сард сурч дуусаад эх орондоо ирсэн.Тэр зураг 2015 оны 9, 10 дугаар сарын үеийн зураг. 2014 оны зураг биш. Нийслэлийн намын хороон дээр дотооддоо тодорхой хэмжээний үл ойлголцолтой болсон байсан цаг үед Ц.Сандуй, А.Ганбаатар гэгч нөхдүүд намайг болон хэсэг нөхдүүдийг өөрийхөө ажил дээр урьж, хоол идэж намынхаа ажилд хамтарч зүтгэхээ илэрхийлж уулзаж байсан. Тэр үеийн зураг байсан. Иргэн А.Ганбаатарыг өөрийн нэр төрд халдсан гэж үзэж шүүхэд хандаж байгаа.
-Ц.Сандуй намын их хурал дээр эвлүүлэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм бол яагаад Намын удирдах зөвлөлөөс энэ бичлэгийг шүүхээс эвлүүлэг гэж үзсэн учраас Ц.Сандуйг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм бэ?
-Намын удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай, шаардлагагүй гэсэн шийдвэр гараагүй шүү дээ. Хариуцлага тооцож, асуудлыг шийдвэрлэх нь зөв юм гэсэн бухимдлаа удирдах зөвлөлийн гишүүд илэрхийлсэн.
-Та намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд төвийг сахисан байр суурьтай байх байтал нэг талд орж, Ц.Сандуй нарыг буруутгаад эхэлж байгаагаа юу гэж тайлбарлах вэ?
-Би Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Одоо гурав дахь удаагаа сонгогдоод байна. МАН-д итгээд, нийслэлийг удирдаад авч яваач гэж надад итгэсэн олон зуун мянган сонгогчийн эрх ашгийн асуудал. Би ийм худал хуурмаг зүйлийг хаагаад халхавчлаад сууж байх ёс зүй байхгүй. Тийм учраас би Ц.Сандуйг огцрох ёстой гэж үзэж байгаа. Огцроод өөрөө иргэн Ц.Сандуйгийн хувиар шүүх цагдаа, хууль хяналтын байгууллагаараа яваад нэр төрөө сэргээлгэж, давхар МАН-ын олон мянган гишүүдийн нэр төрийг сэргээлгэх ёстой гэж үзэж байгаа учраас би огцруулах бичигт гарын үсэг зурсан. Намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын хувьд эв нэгдлийг хангаж, төвийг сахиж байх ёстой хүн гэдгээ би ухамсарлаж байгаа.
-Та ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан уу?
-МАН-ын 220 мянган гишүүн гишүүд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж энэ сонгуулийн ялалтын төлөө зүтгэсэн. Ажил дээрээ хонон өнжин, хоол нойроо мартан ажилласан. МАН-ын гишүүдийг нэр бүхий нөхдүүдийг намын эсрэг ажилласан гэж ярих ёсзүй байх ёсгүй гэж бодож байна. Энэ намд итгэл үнэмшлээ өгч, анх элссэн цагаас хойш энэ намын эсрэг нэг ч буруу зүйл бодож яваагүй. Магадгүй зарим нэг хүмүүстэй үзэл бодол, эрх ашиг таардаггүй байхыг үгүйсгэхгүй.
Есөн давхараас үсэрсэн охид нас бараагүй, эмнэлэгт хүргэгджээ
Эрдэнэт хотод өсвөр насны хоёр хүүхэд 9 давхараас үсэрсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 9 давхараас үсэрсэн охид газар дээрээ нас барсан талаар мэдээлэл цацагдсан. Харин бид Орхон аймгийн нэгэн иргэнтэй холбогдож мэдээлэл авахад “охид нас бараагүй, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал маш муу байна” хэмээн хэллээ. Бид энэ талаар тодруулахаар Орхон аймгийн цагдаагийн газартай холбогдоход утсаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэв.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын ирц хүрэхгүй байна
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 12:00 цагт товлогдсон. Гэвч 13 цагийн байдлаар 20 гаруй гишүүн ирсэн байна. Энэ удаагийн удирдах зөвлөлийн хурлаараа намын төдийгүй улс орон даяар үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж намын бага хурлаа яаралтай хуралдуулах байх гэж олон гишүүд хүлээж байна.
Эрдэнэтэд хүчтэй мөндөр, аадар борооны үеэр нэг хүн амиа алджээ
Өчигдөр 16 цаг 30 минутаас эхлэн Эрдэнэт хотод орсон түр зуурын хүчтэй мөндөр, аадар борооны улмаас явган хүний зам урсаж, автозамууд дээр лаг шавар, шороо чулуу хуралдсан байна.
Мөн гэр хорооллын зарим айлууд, гудамжууд усанд автаж, үерийн ус зайлуулах суваг шуудуу, нүхэн гарцууд зарим хэсэгтээ ачааллаа даалгүй эвдэрч сүйджээ. Үерийн улмаас Цагаанчулуут багт нэг хүний амь нас эндсэн бөгөөд Шанд багт нэг хүүхдийг үерийн усанд живж байхад нь олж аварчээ. Хүний амь нас эрсэдсэн хэргийн газарт аймгийн Цагдаагийн байгууллага, Шүүхийн шинжилгээний алба хаагчид, Онцгой байдлынхан очиж ажилласан байна.
Зэргэлдээ айлуудын 5 хүүхэд алга болжээ
Бэлхээс зэргэлдээ айлуудын 5 хүүхэд алга болсон талаар мэдээлэл гарч эхэллээ. Тус хүүхдүүд алга болоод 96 цаг буюу 4 хонож байгаа аж. Бид алга болсон хүүхдийн ээжтэй холбогдож тодруулахад “Хүүхэд маань алга болоод олдоогүй байна. Алга болоод 96 цаг болж байна” гэсэн мэдээллийг өглөө. Ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллээр алга болсон хүүхдүүд хамтдаа тоглож байсан аж.
А.Ганбаатар: Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр юм зарах хэцүү
УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдаж шуугиан тарьсан. Энэхүү төрийн албыг схемчлэн ангилж хэрхэн наймаалцах тухай уг бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүнийг туслах гэгддэг А.Ганбаатар нар оролцсон. Энэ хэрэг одоогоор АТГ-т шалгагдаж байгаа. 60 тэрбумын гэх хэргийг МАН-ын удирдлагууд "Эвлүүлэг, гүтгэлэг" гэж мэдэгдсээр ирсэн билээ. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгээр энэ хэрэгт холбоотой дахин нэгэн шинэ баримт дэлгэгдсэн юм. Тодруулбал төрийн албыг хэрхэн наймаалцах, хэнд ямар байдлаар мөнгөний санал тавих тухай ярьсан 40 минутын бичлэг юм. Эл бичлэгт Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн туслах гэгдэх А.Ганбаатарын хоолой бичигдсэн байсан юм. Энэхүү бичлэг нь 2014 оны наймдугаар сарын 28-ний өдөр Шинэ монгол хаад группын байранд хийгджээ. Тэд ийнхүү ярьжээ.
-Сүнгэнтэл зарна. Бүгдийг нь бөөндчихвөл яана тэ-
А.Ганбаатар: Хэрвээ бид нар, хөөш Доржоо, Сандуй нар аан гээд сонсож бай. Компани амархан гарна. Доржоо хоёулаа компанитай нь гаргая за юу, гурвуулаа. Чи наашаа аан гээд сонсож бай. Энэ чинь бодлого биш байхгүй юу санаанд орсон юмаа яриад хийж гээд үзээд байна ш дээ тэгэхээр биднүүс бол хөөш бүгдийг нь задлаал за юу ширхэг бүрээр нь задлаад хүн айдас төрүүлэм. Хүн үүнийг хийхэд айна. Юу гэвэл Сандуй чи яах гэж байгаа юм бэ Даргаа энэнээс өөр арга байхгүй шүү. Би өнөөдөр цаазын тавцан дээр толгойгоо тавьцан гэж ойлгож байгаа шүү Дарга аа. Би энийг хийж чадахгүй бол толгойгоо тасдан гэж бодож байгаа шүү. У.Хүрэлсүхийн бүх бодлогыг таслах оролдлого гэж байгаа. Би энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Амархан шүү юм зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Юм зах дээр зарах хэцүү. Сүнгэнтэл зарна. Бүгдийг нь бөөндчихвөл яана тэ.
Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Амархан шүү юм зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр юм зарах хэцүү.
Ц.Сандуй: Энэ бол тэгээ л мөнгө болж харагдана ш дээ. Тэгээд МАН өөрөө мөнгө шүү.
А.Ганбаатар: Тэгэхдээ би бүх албан тушаалыг мөнгө болгоно. Хэрвээ баригдах юм бол та аварна.Биднүүс эрхээ авахгүй юм бол би өөрийгөө аварна. Асуудлыг шийдцэн. Үнэн биз дээ аан. Би энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Би бүх боломжит аргыг хэрэглэнэ. Та дэмжих ёстой. Гэхдээ би энэ төрийн албыг мөнгө болгоод хэн дуртайг нь аваачиж тавихгүй ээ. 5000 мянган хүнийг 10 саяар үржүүлдээ.
Ц.Сандуй: 50 тэрбум.
А.Ганбаатар: Нийслэлээс ингэж мөнгө цуглуулна шүү. Миний юм бараг баримжаагүй шаахгүй шүү. Би бол баримжаатай шаана шүү. Асуудал нь энэ байна.
Доржзодов: Яахав эхлээд Их хурал, дараа нь Засгийн газар, яам, агентлаг
А.Ганбаатар: Тийн. Яг үнэн.
Доржзодов: Төрийн өмчит үйлдвэрийн газар.
А.Ганбаатар: Бүгдийг нь
Доржзодов: Тэгээд дараа нь нийслэл рүү орох. Өөрөөр хэлбэл орон нутаг чинь болохоор Засаг дарга, ИТХ. Засаг дарга нь дотроо энэ яамдуудтайгаа тэгээд ИХТ-ын доор болохоор юу орж ирнэ нийслэлийн өмчит үйлдвэрийн газар ийм л бүтэц байдаг шиг санагдаж байна. Хууль тогтоох аж ахуйн үйлдвэрүүд.
Доржоо, Ирээдүй нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаас хоёулаа хэдийг шаах уу. Тэрнээс л том шаана даа 2-уулаа. Энэ хулгайч мөнгөтэй пиздаа шүү. Энэдээс л шаана шүү. Энэ чинь ирээдүйд хэдэн тэрбумыг шаана. Мөнгөний тоог гаргана баримжаагаар.
А.Ганбаатар: Нийслэлийн Засаг дарга, нөгөө Улаанбаатар хотын засаг даргаас 2-уулаа хэдийг авах уу?. Доржоо, Ирээдүй нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаас хоёулаа хэдийг шаах уу. Тэрнээс л том шаана даа 2-уулаа. Энэ хулгайч мөнгөтэй пиздаа шүү. Эндээс л шаана шүү. Энэ чинь ирээдүйд хэдэн тэрбумыг шаана. Мөнгөний тоог гаргана баримжаагаар. Тэгэнгүүт яах уу. Яам агентлаг тэ, тэгээд их хурал тэ, их хурлын тамгын газар гээд байгаа юм байна ш дээ. Ордон, мордонтой нь гаргах хэрэгтэй. Чи харж байгаарай хадаг бариад гуйна шүү. Манай хүмүүс том том юм хөндөөд эхэлнэ. Тэр үед бид нарыг хуулийн байгууллага хамгаалалт хэрэгтэй.
Ц.Сандуй: Франкцуудын довтолгооноос бас жоохон хамгаалах юм байхгүй бол. Сая би ажлаа бид нар ярьж байгаад яагаад сулруулсан гэхээр сая ингээд бид нар чинь та нар бүтээлч намын хороо, мороо гээд ирэнгүүт хүмүүс аягүй тийм атаархах хорссон байдлаар хандсан л даа надад маш их. Бас нэг тийм дайралтуудыг хийсэн л дээ. Тэр болгоныг яриад ер нь яахав дээ. Бас нэг жоохон. Намайг одоо орсон хүн болгон тань дээр муу хэлэх ч юм уу тэ. Нэг тийм компаничлагдсан ажиллагаа явагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг няцаагаад өгчих юм бол. Бид нар дахиад ярихааргүй болчих гээд байгаа байхгүй юу.
А.Ганбаатар: Би үнэхээр ална. Би бол тэрийг мэдээд байгаа байхгүй юу. Би дээр Су-д ганцхан юм хэлсэн байхгүй юу. Тийм биздээ. Ийм том нам ийм юман дээр суудаггүй л байхгүй юу. Би бүүр үнэнээр хэлэхэд за юу нохой өдөр бүхэн алт үнэрлэж явдаг гэж байгаа юм. Даана ч авах бодол байдаггүй гэж байгаа байхгүй юу. Мэдэхгүй юм чинь хэрэгцээ байхгүй байгаа байхгүй юу. Үнэн биздээ тэрэн шиг юм хийгээд байж болохгүй байхгүй юу
Ц.Сандуй: Ёооё /инээв/
А.Ганбаатар: Үнэн биз дээ. Нохойнд тэр мөнгө, алт хэрэггүй байхгүй юу. Үнэртээд жоохон ингэж байгаад хаяаад явчаад өгнө. Одоо өнөөдөр тийм байна ш дээ. Одоо байгаа бүх боломжийг хараад харахгүй байгаа байхгүй юу тэрэн дээр бодлого бодлого боловсруулахгүй байгаад л алдаа байна. Би бол угаана. Пад хийтэл нь угаана. Су муг бол пад хийтэл нь элэгдэнэ” хэмээн тэд хоорондоо ярьжээ.