8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон 5 хүүхэд эсэн мэнд олджээ

2017-08-19 11:30:00

Энэ сарын 14-ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчимд гэрийнхээ орчим тоглож байсан таван хүүхэд алга болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Тэгвэл эдгээр таван хүүхдийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Я.Энхтөр иргэдийн мэдээллийн дагуу шалгаж, Шилхэнцэг хайрханы агуйгаас олжээ. Хүүхдүүд эсэн мэнд бөгөөд ямар нэг хүний дарамтад ороогүй байна. 15 настай эгч нь дүү нараа дагуулан зугаалах зорилгоор Мандал суманд очиж, айлаас хөнжил, гудас, аяга шанага авч, агуйд дөрөв хоносон байжээ.
 

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, зөвшөөрөлгүйгээр гэрээсээ хол явахгүй байхыг сануулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл