
Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. “Мишээл экспо”-д болох уг үзэсгэлэн худалдааг энэ сарын 21-23-ны хооронд зохион байгуулах аж. Үзэсгэлэн тухайн өдрүүдэд 15.00-24.00 цагийн хооронд болох юм байна.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              