Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А нь сумын эмнэлэгт энэ сарын 5-нд төрж ихэр хүүхдүүдтэй болжээ. Гэвч иргэн А-гийн бие муудаж улмаар өндөр халууран, шээс хаагдсаныг сумын эмнэлгээс уушигны хүнд хатгалгаа хэлбэрийн өвчлөл буюу H1N1 вирус туссан байж болзошгүй гэсэн онош тогтоосон байна. Тиймээс аймгийн ЭМГ, БОЭТ, ЗӨСТ, улсын клиникийн 1 дүгээр эмнэлэг, ХӨСҮТ-д хандсан бөгөөд эдгээр эрүүл мэндийн байгууллагуудаас өвчтөнийг “А хүрээний H1N1 вирус”-ийн өвчлөл авсан гэдгийг тогтоожээ. Улмаар эмнэлгийн зүгээс шаардлагтай бүх арга хэмжээг авсан ч харамсалтай нь нас барсан байна.
Өвөрхангай аймагт H1N1 вирүсээр өвчилсөн бүсгүй нас баржээ
2016-01-12 17:55:00