8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй худалдаалж байсан 85 шуудай тарвасыг хураажээ

2017-08-20 11:40:00

БГД-ийн III хорооны 72-р байрны оршин суугчдаас тус байрны орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж орчныг бохирдуулж байгаа талаар удаа дараа гомдол иржээ. 

Иргэдийн гомдлын дагуу БГД-ийн Засаг даргын захирамжаар дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I хэлтсийн албан хаагчид болон “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын ажилтнууд энэ сарын 14-нд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоожээ.
Зөрчлийн дагуу 85 шуудай тарвас хураан авч арга хэмжээ авч ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment