Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Уг шийдвэрийн дагуу өнөөдөр улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцож байна. Харин маргааш сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9 өөр төгссөн автомашин 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.
Ирэх долоо хоногийн 26-ны бямба, 27-ны ням гарагт уг зохицуулалт мөн хэрэгжинэ.