Е баримт сугалааны долдугаар сарын ээлжит тохирол өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр явагдлаа. 2017 оны долоодугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт энэ удаагийн тохиролд хамруулсан аж. Энэ удаагийн сугалаагаар нийт 12,665 хүн азтан болсон байна. Гэхдээ 400 сая төгрөгийн супер азтан хараахан тодорсонгүй. Сугалааны азтанууд
Сугалаагаар:
- 20 мянган төгрөгийн азтан 11,371,
- 100 мянган төгрөгийн азтан 1,187,
- 500,000 төгрөгийн азтан 96,
- Дөрвөн сая төгрөгийн азтан 11,
- 20 сая төгрөгийн азтан 0 тодорлоо.