Энэ сарын 14-нд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоожээ. Энэ талаар БГД-ийн III хорооны 72-р байрны оршин суугчдаас тус байрны орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж орчныг бохирдуулж байгаа талаар удаа дараа гомдол ирсэн аж. Үүний дагуу 85 шуудай тарвас хураан авч арга хэмжээ авч ажилласан байна.
Зөрчлийн дагуу 85 шуудай тарвас хураажээ
2017-08-21 08:30:06