8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрыг огцруулах албан бичгийг өнөөдөр өргөн барих уу

2017-08-21 08:33:00

60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг наймаалцаж буй дуулиант бичлэг цацагдаад хоёр сонгууль дамнан яригдлаа. Тус бичлэгийн талаар намын лидерүүд болон намын гишүүд өнөөдрийг хүртэл нам чимээгүй байсан ч саяханаас эхэлж дугарч эхлэсэн. Мөн үүний хажуугаар МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн талаар мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл өнөөдр засгийн газрыг огцруулах бичгийг  УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэдгийг баттай эх сурвалж онцолж байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр, Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 31 гишүүн албан ёсоор гарын үсгээ зурсан аж.

Үүнд Ж.Энхбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Д.Сумьяабазар, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Гарамжав,  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, нарын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсгээ зураад байгаа аж. МАН-ын 65 гишүүний 31 гишүүн гарын үсгээ зурж 7 гишүүн аман байдлаар дэмжихээ илэрхийлсэн байна.  

Энэ нь УИХ дахь МАН-ын бүлэг АН-ын гишүүдээс дэмжлэг авах шаардлагагүйгээр дангаараа Засгийн газраа огцруулах нөхцөл бүрдээд буйг илэрхийлж байгаа юм. МАН-ын Засгийн газар огцрох, мөн 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон хүмүүс хариуцлага хүлээж, улс төрөөс явах хэрэгтэй гэсэн байр суурьтай нэлээд гишүүн бий. Түүний нэг нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Тэрбээр тус бичлэгний талаар өөрийн санал бодлоо хуваалцахдаа “Ертөнцийн түүхэнд ийм юм болж байгаагүй. 60 тэрбумын бичлэг анх цацагдахад манайхан “ком”-д орсон. "60 тэрбум"-ийн бичлэг эвлүүлэг биш жинхэнэ бодит болсон яриа учраас МАН-ын Удирдах Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Засгийн газрыг ч огцрох ёстой гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Мөн тус хэрэгт нэр холбогдоод авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Би энэ 60 тэрбумын бичлэгийг саяхныг хүртэл эвлүүлэг гэдэгт итгэж ирсэн. Мөн хэд хэдэн удаа эвлүүлэг гэж мэдээлэл хийж байсан даа өнөөдөр харамсаж байна. Гэтэл энэ бодит болсон юм байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө болсон намын удирдах зөвлөлийн хурлын үеэр Ц.Сандуй ийм зүйл ярьсан, болсон нь үнэн гэж 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс би Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан. Ц.Сандуй одоо огцорч энгийн иргэн болж  60 тэрбумын асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэ мэт гишүүд эхнээсээ 60 тэрбумын хэрэгт оролцсон гишүүдийг буруутгаад эхэлсэн. Тэгвэл одоо Засгийн газар огцрох цаг хугацааны асуудал болсон уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
битгий мөрөөд топорын гар хөлүүд ээ, тийм сүрхий юм бол тэр 31 хүний нэрийг гаргаад тавиач, наана чинь 19 хүн л байна
2017/08/21 66.181.185.111
СХД
Сонгинохайрханы ард иргэдээс урвасан хүмүүс тэр чигээрээ л явж байх юмдаа
2017/08/21 202.180.220.172
Миеэгээс
38 байтугай 44 болчиоод байна 60 трбумын золиоснууд аа!!!!!
2017/08/21 66.181.182.171
зочин
хаана 31 хүний нэр байна битгий худлаа шоуд, хүрэлсүхийн гар хөл бологчид
2017/08/21 66.181.185.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment