8o
Улаанбаатар хот
mobile menu

Фото: “Улаанбаатар сити” баг нэг оноотой буцлаа

2017-08-21 09:53:00

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн 13-р тойргийн хамгийн сонирхолтой тоглолтоор нэрлэгдэж байсан “Улаанбаатар сити” , “Эрчим” багуудын тоглолт өчигдөр боллоо. Тулаанд ялагч тодорсонгүй, эвийн гэрээгээр өндөрлөлөө. Тодруулбал, Нэгдүгээр үеийн 19 дэх минутад “Эрчим”-ийн хамгаалагч Т.Дөлгөөн тооны харьцааг нээсэн бол “Улаанбаатар сити”-ийн Артём Дробишев эхний хагас дуусахтай зэрэгцэн тэнцээний гоолыг оруулж, хөгжөөн дэмжигчидээ баярлууллаа. Тэмцээний хоёрдугаар үе маш сонирхолтой өрнөсөн ч гэсэн багууд  1:1-ээр тэнцлээ.  “Улаанбаатар сити” баг тус тоглолтонд маш сайн тоглосоноос гадна хөгжөөн дэмжигчид хамгийн хүчтэй байлаа. “Улаанбаатар сити” багийн хөгжөөн дэмжигчид тоглолт эхлэсэн цагаас хойш дуустал багаа хөгжөөн дэмжиж оролцлоо. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment