2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр долоодугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн бөгөөд бүртгэл энэ сарын 24-нд дуусна. Харин өнөөдрөөс энэ сарын 23-ныг дуустал нийслэлийн цэцэрлэгүүдэд гурваас таван настай хүүхдүүдийг бүртгэж байна. Та хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбартай нь хамт, хүүхдийн хоёр хувь цээж зураг, эцэг эхийн аль нэгнийх нь иргэний үнэмлэх шаардлагатай юм байна.