Энэ жил нэгдүгээр курст шинээр элсэн орж буй оюутнууд автобусаар зорчих карт шинээр авахдаа наймдугаар сарын 21-25-нд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөж өгснөөр их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, Нийслэлийн боловсролын газарт хүргүүлэх юм байна. Ингэснээр Нийслэлийн боловсролын газар 28-30-ны хооронд картуудыг идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэнэ. Их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох юм байна.
Харин хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнууд оюутны цахим картаа сунгана. Эдгээр оюутнууд энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд их, дээд сургууль дээрээ мэдүүлгээ бөглөж өгснөөр ирэх сарын 1-5 ны өдрүүдэд цахим картаа авах боломжтой болох юм байна.