8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрыг огцруулах бичгийг маргааш өргөн барих бэлтгэл хангагдав уу?

2017-08-21 13:10:00

 Амралтын өдрүүдэд ажин түжин байсан МАН-ынхан ажлын өдрүүд эхлэхтэй зэрэгцээд хөдөлгөөнд ороод эхлэв.

Шуудхан хэлэхэд Засгийн газрын хувь заяа тун бүрхэг болж эхлээд байна. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж буй гишүүд “...Ерөөсөө 39 гишүүн болгоод манай намынхан дангаараа огцруулах нь зөв” гээд зүтгэж эхэлсэн байна.

Тиймээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тойргийн асуудлыг гацаах чиглэл “дээр”-ээс өгсөн тухай ярьж байна. Энэ нь Засгийн газрыг огцруулахаар нэгдсэн гишүүдийн тойрогт хийгэдх боломжтой хөрөнгө оруулалтын ажлууд зогсоно гэсэн үг юм.

Түүнчлэн тэдэн дээр нэмэгдэж гүйж очоод гарын үсэг зурчих магадлалтай гишүүдийг сайд нар “тойглох” ажилтай болоод байгаа ажээ. Тойрогтоо, хувьдаа ямар асуудал шийдүүлмээр байна хэмээн “эрхлүүлж” байна гэнэ.

Ер нь бол хэвлэлээр гөвөлцөөд байснаас биш нэг их халуураагүй байсан МАН-ынхны зөрчил ийнхүү сүүлийн хэд хоног гал дээр тос хийсэн шиг асч эхэлжээ. Ойлгомжтой болгохын тулд тоолж дугаарлаж байгаад хэлье.

  1. МАН-ын Удирдах зөвлөл /2017.8.16./ хуралдсан. Тус хурлаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгийн асуудлаас болж огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Ингэсний дараа УИХ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хэд хэдэн хүн “хэдэн үг” хэлсэн байдаг.
  2. Үүний маргааш УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж телевизэд ярилцлага өгч, МАН-ын Удирдах зөвлөлөөр яригдсан асуудлууд болон 60 тэрбумын бичлэгийн тухай байр сууриа илэрхийлсэн. Түүний яриа Удирдах зөвлөлийн хурлын талаар хэвлэлүүдэд гараад байсан мэдээлэл хийгээд түүнийг няцаасан хариу мэдээллүүдэд цэг хатгасан юм.
  3. /2017.8.17./ пүрэв гаригт Ц.Сандуйг өмөөрч 60 тэрбумын бичлэгийн А.Ганбаатар хэвлэлийн бага хурал зарласан. Тэрээр “...60 тэрбумыг босгох ярианы үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар байсан” гэж мэдэгдэв. А.Ганбаатарын мэдэгдэл Ц.Сандуйг өмөөрөөхөөсөө илүү нэмж “нухсан”. Өөрөөр хэлбэл, тэрээр ингэж ярьснаар 60 тэрбумын бичлэг бодитой гэдгийг нотолсон хэмээн ажиглагчид хэлж байна.
  4. Баасан гариг /2017.8.18./-т АТГ-аас А.Ганбаатарын мэдэгдлийн дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг дуудаж мэдүүлэг авав. Харин Д.Амарбаясгалан А.Ганбаатарыг нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгсөн байдаг.
  5. 18-ны баасан гаригт ХАХНХ-ын сайд Н.Номтойбаяр өдөр тутмын сонинд Шадар сайд У.Хүрэлсүхийн талаар ярилцлага өгсөн. Энэ ярилцлагыг “хаа нэгтээ”-гээс мэдээллийн хэрэгслүүдээр, ялангуяа цахим мэдээллийн хэрэгслүүдээр сайтар тараасан юм.
  6. Мөн баасан гаригт Шадар сайд У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр мэдэгдсэнээрээ ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Засгийн газарт өгчээ.

Үнэнийг хэлэхэд, дээр дурдсанаар МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг хүртэл алсын зайнаас үзэлцэж байсан хүмүүс энэ хурал дээр нүүр нүүрээ харсан байдаг. Гэсэн ч нэг нь ширүүлж, нөгөө нь “...Би биш” гэсээр хурал дуусгасан байдаг. Мөн Ц.Сандуйг огцруулах үндэслэлгүй гэсэн нь МАН-ын олон гишүүний дургүйцлийг төрүүлсэн.

Гэвч нэр холбогдсон эрхмүүд нэр төрөө хамгаалахаар хэвлэлээр дуугарсан нь асуудлыг дэврээсэн байгаа юм. А.Ганбаатар нь Ц.Сандуйгаа бүр “нухчихсан”. Бас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг нөгөө талдаа хүч нэмэгдүүлэн татаж оруулж ирсэн.

Мөн Н.Номтойбаяр сайдын ярилцлага бүхэлдээ У.Хүрэлсүхийг дайрч, үүнийг нь зохион байгуулалттай тараасан нь УИХ дахь МАН-ын гишүүд байтугай, сул гишүүдийнх нь дургүйцлийг нэмсэн гэнэ.

Гэхдээ МАН-ын дарга М.Энхболд энэ ярилцлага, үүнийг дагаад гарч байгаа үр дүнд тааламжтой хандахгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Н.Номтойбаяр сайд, Засгийн газрыг энэ тал дээр буруутгасан тухай МАН-ын гишүүд ярьж байна.

Энэ мэтээр хамаа замбараагүй “шүршиж” буй  МАН доторх эрх баригч талын довтолгоо Засгийн газрыг огцруулах гишүүдийн тоог нэмж байгаа нь тов тодорхой болов.

Эх сурвалжийн мэдээллээр энэ тоо өнөөдөр 39-д хүрч, УИХ дахь МАН-ын гишүүд АН, МАХН, бие даагч гишүүдийн дэмжлэггүйгээр Засгийн газраа сольж дөнгөхөөр байгаагаа тооцоолжээ.

Үүнийг Засгийн газрын зүгээс ч ойлгож эхэлсэн байна. Тиймээс өнгөрсөн баасан гаригаас хойш нэмэгдэх магадлалтай гишүүдтэй сайд нар нь тулж ажиллаж эхэлсэн тухай эх сурвалж хэлж байгаа юм. Өнөөдрөөс /2017.8.21/ тэдний энэ ажил улам идэвхжиж байгаа ажээ.

Гэвч Засгийн газар огцрох тухайд “галт тэрэг” хэдийнэ хөдөлжээ. Гишүүд маргааш /2017.8.22./ Засгийн газрыг огцруулах саналаа өргөн барих мэдээлэл байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ARD
zuvuu uur arga bgui harin daraa n sain ajilaaraidaa
2017/08/21 103.26.195.252
гордь
топоруудад албан тушаал өгөхийн тулд засагын газар огцорх уу галзуур. овоо эдийн засаг сэргэж хөрнгө оруулагч нар найшилж байхад албан тушаалын хэнээтнүүд боли. ард түмэнд ажил орлог хэрэгтэй байн.
2017/08/21 43.242.242.163
зочин
60 тэрбумаар амьсгал л хүмүүс байх юм ха ха ха
2017/08/21 66.181.185.111
БОЛДОО
огцруулах нь зөв ш дээ, 60 тэрбумыг улайм цайм хамгаалаад байгаа эрдэнэбат төрөөс зайлах хэрэгтэЙ
2017/08/21 202.21.112.202
зочин
битгий худлаа мэдээлэл түгээ, мөрөөдөл чинь биелэхгүй.
2017/08/21 66.181.185.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment