8o
Улаанбаатар хот
mobile menu

Ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

2017-08-21 15:51:00

Ноцтой зөрчил гаргасан 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь мөн дуусгавар болгожээ.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар 37.1.3-т тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол нутгийн захиргааны байгууллага болон тухайн аймаг Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн газар цуцлах дүгнэлт гаргаж Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байдаг. Нийслэлийн хэмжээнд хуулийн дагуу идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 20 хүрэхгүй аж ахуйн нэгж байна.

Хайрга, дайрга, элс тоосгоны шаврын нийлүүлэлтэд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 51, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 78 нийт 129 тусгай зөвшөөрөлтэй компани ажиллаж Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түүхий эдийг нийлүүлэх боломж байгаа юм.

Төрийн болон Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай Хотын дарга цаашид хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлж, “Улаанбаатарын хотын байгаль орчинд санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулсан, учруулахаар завдсан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хатуу хариуцлага тооцон ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment