8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв аймгийн иргэн могойд хатгуулан нас баржээ

2017-08-21 16:51:16

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд могойд хатгуулан гэмтсэн иргэн эмчлэгдэж байгаад нас барлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 18-ны өдөр иржээ.Дуудлагын дагуу шалгахад Төв аймгийн Бүрэн сумын харъяат 53 настай эрэгтэй М нь могойд хатгуулан гэмтэж, эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Могойд хатгуулбал анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс мэдээлэл бэлтгэснийг хүргэж байна. Мөн амралт зугаалгаар явах үедээ хүүхдийг ой мод, хад асга руу ганцааранг нь явуулахгүй байхыг анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment