8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Бадрал: 4-400 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн мөнгийг төр үнэгүйдүүлж байна

2017-08-22 09:00:00

Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагааны тухай өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр хотын баруун захад байрлах “Авто худалдааны цогцолбор”-т 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн юм.  Улаанбаатар хотын эргэн тойрон дахь авто захуудыг нэг дор нэгтгэх “Авто худалдааны цогцолбор”-ыг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачлгаар 2015 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох байсан. Гэвч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот доторхи нэг ч авто захын үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлээгүй байгаа нь хөрөнгө оруулалтад хийсэн 2000 гаруй иргэд эдийн засгийн хохирол амсаж байна гэсэн юм. Энэ үеэр  Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн П.Бадралтай ярилцсан юм.

 -“Авто худалдааны цогцолбор”-т хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс мөнгөө эргэлдүүлж чадахгүй байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нийслэл хотод 27 га талбайд буюу авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалах зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулдаг есөн томоохон зах бий. 34 цэгүүдэд нийт 7000 автомашины зогсоол байна. “Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, том, жижиг оврын нийт 14000 авто машины зогсоолтой. Бизнес эрхлэгчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, авто машин худалдах зогсоолуудыг нэгийг нь хамгийн багадаа дөрвөн сая төгрөгөөр худалдан авсан. 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 500 бизнес эрхлэгч хотын удирдлагын шийдвэрийг дөрвөн жил хүлээж, мөнгөө эргэлдүүлж чадахгүй нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч П.Баярхүү нарыг “Ширээний ард суугаад ярьдаг яриагаа ажил хэрэг болгож, асуудлыг бодитой шийдэн, хөрөнгө оруулалтыг ашигтай болгож өгөх”-ийг шаардаж энэ мэдээллийг хийж байна.

Бизнес эрхлэгчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, авто машин худалдах зогсоолуудыг нэгийг нь хамгийн багадаа дөрвөн сая төгрөгөөр худалдан авсан. 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 500 бизнес эрхлэгч хотын удирдлагын шийдвэрийг дөрвөн жил хүлээж, мөнгөө эргэлдүүлж чадахгүй нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна.

- “Авто худалдааны цогцолбор”-т нийт хэчнээн хүн, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна вэ?

-“Авто худалдааны цогцолбор”-т талбайн хэмжээнээс хамаарч хөрөнгө оруулалт хийсэн мөнгө нь харилцан адилгүй. Тухайлбал хөрөнгө оруулалтын мөнгөн дүн нь хамгийн багадаа дөрвөн сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Их нь 400 сая хүртэлх мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн хүн ч бий.  2015 оноос хойш бизнесийн орчныг нь сайжруулна гэж хэлээд өдийг хүртэл нэг ч ажил, худалдаа үйлчилгээ хийгээгүй.  Хэдэн харуулуудаас өөр хэн ч алга байхгүй байна.  2,000 гаруй иргэн 10 тэрбумын хөрөнгө оруулсан.

-Авто захуудын түрээслэгчид “Авто худалдааны цогцолбор” руу нүүх гэсэн бодол их байдаг. Гэтэл түрээслүүлэгчдээс маш их дарамт ирдэг гэж та ярилаа. Түрээслэгчдэд ямар дарамт ирдэг юм бэ?

-Энэ дарамт бол нэлээд дээрээс л эхэлсэн гэдгийг тэнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүс бүгд мэднэ. Би ч тэнд худалдаа үйлчилгээ явуулдаг байсан. Одоо манай найзууд ч бий. Түрээслүүлэгчдэд шаардлага тавихаар тэгвэл очдог газраа оч, зарим худалдах гэж байсан машиныхан нь дугуйг хагалах, түжих, зурах, сэв суулгах гээд маш их дарамт ирдэг. Хуучин машин зардаг хүмүүс түрээсийн мөнгөө нэг хоёр, хоног өнгөрүүлж төлөх тохиолдолд гэрээг нь цуцална гэж дарамталдаг.  Хэрвээ төр “Авто худалдааны цогцолбор” руу нийслэл хотод байгаа захуудыг нүүлгэ гэсэн шийдвэр гаргачихвал энэ түрээслэгчид бүгд тийшээ явах хүсэл, сонирхол маш их байгаа. Гэтэл өнөөдөр энэ шийдвэр цаасан дээр л яригдаж байгаа болохоос бодит амьдрал дээр огт хэрэгжих байгаа юм. Товчхондоо 4-400 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн мөнгийг төр үнэгүйдүүлж байна. Бид үүнийг зүгээр хараад суухгүй. Тиймээс  бид мэдээлэл хийж, энэ шийдвэрийн хурдан нэг тийш нь болгохыг хүсэж, шаардаж байгаа юм. Тэгэхгүй бол “Авто худалдааны цогцолбор”-т хөрөнгө оруулсан хүмүүс хохироод байна.

Түрээслүүлэгчдэд шаардлага тавихаар тэгвэл очдог газраа оч, зарим худалдах гэж байсан машиныхан нь дугуйг хагалах, түжих, зурах, сэв суулгах гээд маш их дарамт ирдэг. Хуучин машин зардаг хүмүүс түрээсийн мөнгөө нэг хоёр, хоног өнгөрүүлж төлөх тохиолдолд гэрээг нь цуцална гэж дарамталдаг.

-Дорвитой шийдвэр гаргах 14 хоногийн хугацаа өглөө.  Энэ хугацаанд шийдвэр гарахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдээд байгаа шүү дээ?

-Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч П.Баярхүү нар шаарлага хүргүүлсэн. Энэ шаардлага нь 14 хоногийн дотор авто захуудыг хаах,  “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх тухай захирамж гаргахыг шаардаж байна. Үгүй ядаж энэ талаар бодитой ажил хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ 14 хоногийн дотор ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бид дараа, дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгож, тууштай тэмцэх болно.Тэмцлийн хэлбэр нь бид хуулийн дагуу явна. Зам Тээвэр Хөгжлийн яам болон Нийслэлийн хамтарсан ажлын хэсгээс гарсан дүгнэлт шийдвэрээ холбогдох агентлагууд нь мөрдөж ажиллах байх гэж найдаж байна.  "Авто худалдааны цогцолбор” хөрөнгө оруулалт хийхдээ гэрээ байгуулсан.Гэрээн дээр юу гэж заасан гэхээр алданга тооцно гэсэн байгаа. Бид алданга тооцох тухай албан хүсэлт гаргаж шүүхэд хандана. Шүүхийн байгууллагаар энэ асуудлыг шийдүүлнэ.

-Хуулийн байгууллагын дүгнэлт нөгөө талд гарсан гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү. Ямар дүгнэлт гарсан юм бэ?

-1000 машины зогсоол УБТЗ харьяаны газрыг түрээсэлдэг. Гэрээнийхэн хугацаа дуусаагүй байхад би нарын гэрээг цуцаллаа гэсэн нөхцөлөөр шүүхэд хандсан байдаг юм. Шүүх ямар шийдвэр гаргасан гэхээр гэрээний хугацааг нь дуустал нь үйл ажиллагаа явуул гэсэн шийдвэр, дүгнэлт гарсан. Түүнээс биш авто худалдааны захуудыг битий нүүлгэ, хаа гэсэн  ямар ч шийдвэр гараагүй.  1000 машины зогсоолын гэрээ энэ арван сард дуусна.  

-Танай холбоонд нийт хэчнээн гишүүн нэгдээд байгаа вэ?

-Албан ёсоор 100 гаруй хүн гишүүнээр элсээд байна.

Д.Болор.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Нэг салга, цагаан толгойтой хүн та нарыг хулхидаж тийшээ аваачсан байхаа. Одоо түүнээсээ л хариу нэхэх хэрэгтэй. Худалч хар шаар байж дээ
2017/08/22 202.5.196.34
Irgen
Bitgii humuusiin neriig ashigla.Naadah ruu chin nuuh sonirhontoi hun bhgui.Oorsdoo humuusiig hulhidaj omhii namgan deer heden cement owoolchihood chi ooroo gantsaaraa zogs...hen ch omhii ruu ochihgui
2017/08/22 27.123.214.115
зочин
уг нь нийслэл хотоод авто захуудаа гаргах нь маш олон зүйлд эсрэг талтай санагдана
2017/08/22 43.242.242.52
Ххх
Нийслэлийн түгжээг бууруулна гэж нийт иргэдээ дугаараар болон зүүн эргэхгүй гэж дарамталж байхаар авто захуудаа гаргаач ээ түгжээ бууруулах бодитой ажил юу ч хийхгүй бна
2017/08/22 27.123.214.116
  • Recent
  • Most Read
  • Most Comment