Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг шинээр олгоно. Өчигдөр буюу энэ сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөх юм байна. Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж, 28-30-ны хооронд идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэх аж. Харин их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох гэнэ. Дахин олгох үйл ажиллагаа “Дүнжингарав” худлалдааны төвд явагдана.
Оюутны цахим картын захиалга авч эхэллээ
2017-08-22 10:11:00