Улаанбаатар хотод зам засварын ажлын хүрээнд Зайсан орчимд замыг хаажээ. Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд Уулын арын авто замтай холбодох 2.4 км замуудын суурь, хучилтын ажил хийгдэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан KFC сүлжээ их дэлгүүрийн урд зам хаагдаад байгаа юм байна. Тус замыг өчигдрөөс эхэлж хаасан бөгөөд энэ сарын 24-ны 23:00 цаг хүртэл хаах аж.
Зайсан орчмын замыг 3 өдөр хаана
2017-08-22 11:08:42