8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэр нь “шантааж” уу

2017-08-22 13:41:00

-Ц.Сандуй М.Энхболдыг “шантаажилсан уу” эсвэл . . .-

МАН-ыг “үүрээ хөндүүлсэн шоргоолж” шиг болгосон зүйл бол алдарт 60 тэрбумын бичлэг. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар хоорондоо төрийн албыг хэрхэн наймаалцах, зарах тухай ярьсан 90 минутын бичлэг 2016 онд болсон билээ. Хоёр жил дамжин яригдаж байгаа энэ бичлэгийг цацагдсаны дараа МАН-ы дарга М.Энхболд “Энэ бичлэг эвлүүлэг. Улстөрийн зорилготой гүтгэлэг” хэмээн мэдэгдэж байсан. Харин Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Энэ бичлэг манай стратеги төлөвлөгөөний үеэр ярьж байсан зүйл. Хэн ямар зорилгоор цацсаныг мэдэхгүй байна. Хуулийн  байгууллагаар шалгуулна” хэмээн тухайн үед мэдэгдэж байна. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дахин хэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ц.Сандуй “ийм яриа болсон нь үнэн” гэж 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш, бодит гэдгийг гэрчилсэн гэдэг. Үүний дараахан 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа А.Ганбаатар мөн л мэдээлэл хийж “үлгэр” шиг л юм ярьсан. Тухайлбал “энэхүү 60 тэрбумын бичлэг эвлүүлэг. Г.Доржзодов анх энэ схемийг боловсруулчихсан ирсэн” хэмээсэн. Гэхдээ нийслэлээс ингэж мөнгө босгож болох юм байна гэж “тоглож” ярьж байсан” гэдгээ хэлж нэг өдөр хэвлэлийн төдийгүй цахим орчинд “од” болсон юм. 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар удаа дарааллан гарч ирээд ийнхүү эвлүүлэг мөн биш гэж ирээд ярих нь нэг л зохимжгүй. Учир нь нэг зүйлийн тухай ярьж байж өөр өөр мэдээлэл хийх нь яг л “хоёр үзүүртэй зүү” шиг санагддана.

Учир нь нэг зүйлийн тухай ярьж байж өөр өөр мэдээлэл хийх нь яг л “хоёр үзүүртэй зүү” шиг санагддана.

Төрийн албыг наймаалцах талаар яригдсан энэхүү 60 тэрбумын бичлэг “хоёр үзүүртэй зүү” байтугай олон асуулт, хариулт, эргэлзээ, учир шалтгаан дагуулсаар л. Үүнээс ганцхан жишээг нь энд дурдвал. Энэ сарын 16-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хаалттай горимоор, харуул, хамгаалалтын дор нэлээд ширүүн өрнөсөн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ хуралд дээр хэлэлцэх асуудлын дунд Ц.Сандуйг огцруулах санал хэдэнтээ яригдсан ч түүнийг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн талаар эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл төрийн албыг наймаалцах тухай яригдсан 60 тэрбумын бичлэгийг гардан зохион байгуулсан Ц.Сандуйг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн нь хачирхалтай. Ц.Сандуйг хэн хамгаалав, хаацайлав. Энэ асуулт хариултгүй юм шиг хэрнээ хариулт нь бэлэн гэдгийг олон хүн мэдэж байгаа. МАН-ын дарга М.Энхболд Ц.Сандуйг “цээжээрээ” хамгаалж гарсан нь мэдээж. Түүнд Ц.Сандуйг хамгаалах үндэс, шалгаан, учир юу байв. Товчхондоо М.Энхболд Ц.Сандуйг хамгаалахын тулд байгаагаа “дэнчинд” тавьсан уу. Үүний шалтгаан юу байв.

МАН-ын дарга М.Энхболд Ц.Сандуйг “цээжээрээ” хамгаалж гарсан нь мэдээж. Түүнд Ц.Сандуйг хамгаалах үндэс, шалгаан, учир юу байв. Товчхондоо М.Энхболд Ц.Сандуйг хамгаалахын тулд байгаагаа “дэнчинд” тавьсан уу. Үүний шалтгаан юу байв.

60 тэрбумын бичлэгт гарсан шиг төрийн албыг ангилж, наймаалцаж зарсан бол хэн хэн хэдийг өгч ямар албан тушаалд очсоныг мэдэх ганцхан хүн бий. Тэр нь Ц.Сандуй. Тэгэхээр М.Энхболд Ц.Сандуйг хамгаалах нь зүйн хэрэг мэт. Нөгөө талаас нь харвал Ц.Сандуй М.Энхболдыг шантаажилсан уу. Шантаажлах шалтгаан бий юу. Нэг “завинд” суусан хүмүүс завь осолдлоо гэхэд биесээ гэх нь мэдээж. Тэглээ гээд М.Энхболд байгаагаа тавьж “цээжээрээ” хамгаалж, аврах шалтгаан, учир байсан уу.  Удирдах зөвлөлийн хурлын нөхцөл байдлаар харахад шалтгаан байсан нь харагдаж байна. Чухам тэр шалтгаан юу бэ. Ц.Сандуй “унасан ч сэхсэн ч хамтдаа шүү” гэдгийг М.Энхболд даргад ойлгуулсан уу. Эсвэл М.Энхболд үүнийг өөрөө ойлгочихвуу.  Нэг чиг, зорилгын төлөө явж байсан хоёр хүн хэрэг “бишдэх” үед биесээ хаядаг “муу” зуршил манайд байдаг нь олон дуулиант хэргүүдээс харагддаг. Гэтэл М.Энхболд, Ц.Сандуй нарын байр байдлаас харахад 60 тэрбумын хэрэг энэ хоёрыг биесээ гэх олон шалтгаан байгааг харуулж байна. Тэр нь “шантааж” уу.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Enhbold Candyig hamgaalahgyi bol uuroo shoron yavna shu dee Enhbold uuruu ydirdsan um chin ygn ydirdaj hiisen hyn Enhbold yavah estoi baital Enhboldod haldaj chadahgyi um
2017/08/25 174.51.101.21
МАНАНх
САНДУЙ БОЛ ИЙМ ЗАЛУУ МӨРТӨЛӨӨ МАН& АН ТАГНУУЛ АТГ ЦАГДАА ШҮҮХ Л ДИЙЛЭЭД БАРИАД АЖИЛААС НЬ ХАЛААД БАРИАД ХОРИХГҮЙ ХЭДЭН САР БОЛОВ ОО
2017/08/23 202.179.26.44
jigmed
Төрийн банкны удирдлагуудыг шалгах хэрэгтэй.
2017/08/23 202.21.105.26
харамсаж байна
Авлигачид нэг нэгнээ хамгаална.
2017/08/23 122.201.22.30
Равдан
хүүхэдийн 100 гийн урд баригдаж байгаа өндөр сунгар байшин Сундуй даргаын байшин гэсэн 60 тэр бумаас хэд нь орсон бэ ингээд яривал их юм яриндаа
2017/08/22 112.72.9.26
  • Recent
  • Most Read
  • Most Comment