Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон “Гангийн нарийвчилсан үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсэг-2” Увс аймагт ажилласан байна. Увс аймгийн хувьд нийт нутгийн 42,1 орчим хувь нь маш муу, 28,6 орчим хувь нь гандуу, 31,6 хувь нь гантай байгаагаас бэлчээрийн даац хэтэрсэн, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байгааг ажлын хэсэгт танилцууллаа.
Байгаль, цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцож, хадлан тэжээлийн нөөц бэлтгэх, аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов.