8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч дуулианы эздийг зөвлөхөөрөө сонгожээ

2017-08-23 08:22:00

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөж, төрийн тамга тэмдгийг хүлээж авснаас хойш 43 хонож байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч өөрийн багаа бүрдүүлж амжсан төдийгүй нэлээд хэдэн хүнийг өөрийн зөвлөх болон орон тооны бус зөвлөхөөр томилсон. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар З.Энхболд, Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхөөр Н.Алтанхуяг, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр Д.Дагвадорж нарыг  томилсон. 


Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн орон тооны бус зөвлөхүүдээ томиллоо. 
Үүнд, Ч.Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, 
О.Амгаланбаатар  Гааль, татварын асуудал хариуцсан, 
Ч.Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, 
С.Пүрэвсүрэн, Хүмүүнлэгийн асуудал хариуцсан,
 Ц.Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, 
Ш.Батцэцэг нарыг орон тооны бус зөвлөхөөр томилсон байна. 
 Л.Эрдэнэчимэг,  Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан,
 Д.Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан, 
Сампилдондовын Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан, 
Цэнджавын Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан, 
Цэдэнгийн Сосорбарамыг Усны асуудал хариуцсан,
 Бат-Өлзийн Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан, 
Ням-Очирын Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан, 
Сүхбаатарын Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан, 
Нарангэрэлийн Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан, 
Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн зөвлөх болон орон тооны бус зөвлөхөд олны анхаарлыг  татсан нэлээд хүн багтаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх бол бусдаас илүү хариуцлага,  улс орныхоо гадаад, дотоод талд эзлэх орон зайг тодорхойлох холч ухаантай мэргэшсэн, мэргэжлийн нэгэн байх учиртай. Ерөнхийлөгчид “чухалгүй” зөвлөх гэж үгүй. Өөрөөр хэлбэл томилогдсон зөвлөхүүд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх түүчээ, хөдлөх хүч болох учиртай. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарим нэг зөвлөхүүдийн талаар мэдээллийг хүргэж байна. 


Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орон тооны бус зөвлөхүүдээ томилсоны дараагаар Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Даваахүүгийн Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон. Даваахүүгийн Пүрэвдавааг монголын ард түмэн төдийгүй Баянзүрх дүүргийн иргэд сайн мэднэ. Д.Пүрэвдаваа өмнө тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэрбээр Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн ажилтан болох жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Хохирогч эмэгтэй Гэр бүл хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд Засаг дарга асан Д.Пүрэвдаваад зодуулсны улмаас түүний биеийн байдал тааруу, хэвлийд нь бүрэлдэж байгаа ураг зодуулсны улмаас доошилж, зулбах аюулд хүрсэн гэсэн мэдээлэл тухайн үед гарч байв. Түүгээр ч зогсохгүй бүсгүй тархиндаа гэмтэл авсан бөгөөд уг гэмтэл нь нугасандаа орсон гэж эмч нар оношилсон талаар удаа дараа хэвлэлийн бага хурал хийж байв. Тус хэрэгтэй давхцаад Баянзүрх дүүргийн хоёр хорооны Засаг дарга хууль бусаар халагдсан хэмээн Д.Пүрэвдавааг шүүхэд өгч байсан. Товчхондоо иймэрхүү дуулианы хэрэгт нэр холбогдож байсан Даваахүүгийн Пүрэвдавааг Ерөнхийлөгч зөвлөхөөрөө сонгожээ. 


Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дундаас хамгийн их анхаарал татаж байгаа дараагийн хүн бол УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг. Түүнийг  Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилов. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг бол Монголын төрийн түүхэнд нэр нь тодоос тод бичигдэж үлдсэн нэгэн. Учир нь Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд архи ууж, тамхи татаж байгаа талаар ноцтой дүрс  бичлэг өнгөрсөн оны орон нутгийн сонгуулийн үеэр цацагдаж байсан. Ард түмний итгэл хүлээн гарч төрд хүчин зүтгэж байсан эрхэм гишүүн өөрийнхөө санаачилсан архи, тамхины хуулийг зөрчиж, төрийн хүнд баймааргүй ёс зүйн алдаа гаргасан. Ёс зүйгүй аашилж төрийн ордон, монголын ард түмнийг доромжилсон Л.Эрдэнэчимэг орон нутгийн сонгуульд өвдөг шороодож, өөрийн хувийн бизнесээ үргэжлүүлж байгаа билээ. Товчхондоо иймэрхүү түүх, дурсамжтай гишүүн асан Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ. 


Мөн үүнээс гадна Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дунд хуулийн байгууллаар шалгагдаж байсан хэд хэдэн хүн байгаа.  Жишээ нь, Зам тээврийн сайд асан А.Гансүх нь төмөр замын хэргээр Ерөнхийлөгчтэй хамт хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Ухаа-Худаг Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын төсвийг хувьдаа завшсан хэргээр Зам тээврийн яамны экс удирдлагуудыг шалгаж байсан. Ажлын захиалагч, гүйцэтгэгч нь хамсаатан болж холбогдсон энэ хэрэг өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлахаас эхлэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүртэл үргэлжилсэн. Гэвч өнөөдөр тус хэрэг хуулийн аль шатандаа явж байгаа нь тодорхойгүй сураг алдарсан. Мөн үүнээс гадна Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон ойр тойрны гэр бүлийн гишүүд мөн л хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй буюу эрүүгийн 201501000009 дугаар хэрэгт сэжигтнээр тооцож Авлигатай тэмцэх газарт байцаалт өг хэмээн зарлан дуудах хуудас өгч байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Н.Алтанхуягийн эхнэр Г.Сэлэнгэ болон төрсөн эгчийнх нь охин, төрсөн дүү зэрэг хүмүүсийг саатуулан шалгаж байсан. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус хэрэг намжсан билээ. Энэ мэт хуулийн байгууллагаар шалгагдаж байсан, олон нийтийн дунд нэр хүндээ алдсан зарим нэг хүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхөөр томилжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
he he he
iim hamt olontoi bol ene tur uls uudluh ni luuluu bolj bgaa ni ter dee.ee chaavaas gej,enen dor muu melgeree songochihood mereed hevtej bh mine ch yav daa chhshig he he he
2017/08/23 202.179.26.195
Иргэн
Амаржаргал маргал хаачив
2017/08/23 122.201.23.66
иргэн
Ийм балай бүтэц бүрэлдэхүүн үндсэн хуулийн болон ерөнхиылөгчийн тухай хуулийн логикоос гарах ёсгүй.Зи гэдгийнх нь эргүүтэл л байх даа
2017/08/23 139.5.217.49
irgen
Chaavaas daa
2017/08/23 202.5.196.34
Уншигч
Арай л...
2017/08/23 103.229.123.22
  • Recent
  • Most Read
  • Most Comment