Аргын тооллын 8 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 2, Бага морь одтой, Хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгаа хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эл агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 7 цаг 24 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хол газар явахаар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
2017-08-23 08:34:56