УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавих юм байна. Өнөөдөр 11 цагт МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах хүсэлтийг өргөн барих аж. Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж.
ЗГ-ыг огцруулах албан бичгийг 11 цагт өргөн барихаар болжээ
2017-08-23 09:20:00