8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүүн эргэхийг хориглохыг иргэдээсээ асууж, илүү боловсронгуй болгохыг үүрэг болгов

2017-08-23 09:21:00

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн  талаар мэдээлэл сонсов. 

Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе юм байна. Энэ үеэр орон нутгаас хот руу чиглэсэн зорчигч урсгал мөн хамгийн их байдаг байна.  Ачааллын яг энэ үеэр  Энхтайваны өргөн чөлөөний замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан нь олон жилийн судалгаатай, тооцоотой бөгөөд үр дүнгээ өгөх арга хэмжээ болохыг тэд онцоллоо. Зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан талаар иргэдийн дэмжлэг, гомдол адил тэнцүү буюу 50:50 хувьтай байгаа, цаашид туслах чиглэлийн зарим замыг өргөтгөх чиглэлээр зарим арга хэмжээг авч эхэлснээ нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстойг анхааруулав. Мөн энэ шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  876 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдогоос 505 мянга орчим нь нийслэлд байдаг юм байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Үнэнхүү уур хүрмээр юмаа,шал тэнэг юм хийхийм хуучнаараа болгоочээ, торгуулийн мөнгө босгохгээд байгаа юмуу хаашаа юм
2017/08/23 150.129.141.58
Ilvv
Boloh heregtei hotiin dargaa urdniihaasa ilvv bugluruud bn gertee harih gej bvten tsag toirch bn
2017/08/23 107.167.113.64
zochin
Borjingoos iluu uzemjtei, chanartai um gej uy baihav dee. Ene munguu horoololiin dundah zamdaa zartsuulmaar um. Bas Hurungiin birjiin barilga baina. Borjingoor unguluud daraa ni budchihdag baigaa
2017/08/23 202.9.41.18
Zochin
Tegeed l tsetserlegt talbai baival nuraachih geed l baih um aa. Ikh delguuriin urd uchnuun ih mungu zartsuulsan saihan BORJIN chuluun shaltai talbai baisan uy ch ugui nuraagaad haychihsan baina lee.
2017/08/23 202.9.41.18
zochin
Hugjiltei hotuudad bol barag 50m tutamd horoololiin dundah zamuudtai. Horoolol dundiin zamuudaa hugjuulmeer um.
2017/08/23 202.9.41.18
ЦК
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ!!!
2017/08/23 183.81.171.150
  • Recent
  • Most Read
  • Most Comment