Хууль зүйн Үндэсний Хүрээлэнд
09:00 цагт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн гурван давхар, Хуульчдын танхимд болно.
Корпорейт Хотел энд Конвейшн Центрт
10:00 цагт Уул уурхайн бус экспортлогчдын хамтын ажиллагаа уулзалт хэлэлцүүлэг Корпорейт Хотел энд Конвейшн Центр-ийн таван давхарт болно.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын хурлын танхимд
10:00 цагт Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдана. "Жижиг амьтны мал эмнэлэг, мал эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар" нээлттэй хэлэлцэнэ.
Гадаад Хэргийн Яаманд
10:30 цагт ГХЯ-ны ээлжит "Мэдээллийн цаг" болно
Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн Төвд
11:00 цагт Авто худалдааны цогцолбор, Авто тээврийн үндэсний төв хамтран Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
Автотээврийн үндэсний төвд
11:00 цагт Цагаан хад боомттой холбоотой асуудал болон Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагааны цаг үеийн мэдээ мэдээллээр хэвлэлийн хурал хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Голомт банкнаас зээлийн хүүг бууруулах арга замыг танилцуулж, мэдээлэл хийнэ.
12:00 цагт “Хурд” хамтлагийн санаачлагаар рок попын хамтлаг, дуучид нэгдэн онцгой байдлын албанд туслах зорилготой “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолтын тухай мэдээлэл хийнэ.
ХХААХҮЯ-ны байранд
11:00 цагт Улсын ургацын комисс хуралдана.
Налайх дүүрэгт
11:30 цагт Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын замын нээлтийн ажиллагаа болно. Сэтгүүлчдэд зориулсан унаа 10:30 цагаас Хангарди ордны үүднээс хөдөлнө.
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд
15:00 цагт Олон улсын хүүхдийн уран бүтээлийн анхдугаар наадмын хүрээнд БНХАУ,ӨМӨЗО, Бүгд Найрамдах Болгар Улс, Монгол Улс дөрвөн орны хүүхдүүдийн 200 гаруй бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно.