Засгийн газрын "хувь заяа хаашаа эргэх вэ". Энэ асуултын хариулт өнөөдөр шийдэх үү. Учир МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн талаар мэдээлсэн. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон МАН-ын бүлгийн зарим гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барих мэдээлэл гараад байгаа. Одоогийн байдлаар МАН-ын бүлгийн 65 гишүүний 32 нь огцрох нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн. Тодруулбал, Т.Аюурсайхан, Сү.Батболд Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Г.Сумъяабазар, .Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар ,С.Чинзориг, Б.Энх-Амгалан , Энхболд , Л.Элдэв-Очир , Ө.Энхтүвшин , Ж.Энхбаяр нарын гишүүдийн нэрс ил болсон.
Тодруулбал,Т.Аюурсайхан, Сү.Батболд Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Г.Сумъяабазар, .Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар ,С.Чинзориг, Б.Энх-Амгалан , Энхболд , Л.Элдэв-Очир , Ө.Энхтүвшин , Ж.Энхбаяр нарын гишүүдийн нэр ил боллоо.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрыг огцруулах хүсэлтийг 11:00 цагт өргөн барина гэдгээ МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэглсэн юм. Тэрбээр өчигдөр орой твиттерээрээ дамжуулан "УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 23-ны 11 цагт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавина” хэмээн жиргэжээ. Түүний хэлснээр өнөөдөр 11 цагт МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах хүсэлтийг албан ёсоор тавих аж.
Түүний хэлснээр өнөөдөр 11 цагт МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах хүсэлтийг албан ёсоор тавих аж.
Засгийн газрыг огцруулах болсон хамгийн том шалтгаан нь Засгийн газрын тэргүүн засгаа муу удирдсан гэх үндэслэл юм. Мөн нам доторхи бужигнаан, алдарт 60 тэрбумын бичлэг гээд маш олон асуудлаас үүдэн Засаг "ганхахад" хүрээд байна. Энэ удаагийн Засаг огцруулах асуудал нэлээд ширүүн байх нь мэдээж. Учир нь монгол улсын түүхэнд ийм түүхэнд 30 гаруй гишүүн санал нэгдэж байсан удаагүй. Засаг огцруулах хүсэлтэй эдгээр хүмүүсийн эсрэг мөн тооны гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Тиймээс энэ сэдэв өнөөдрийн хамгийн дуулиан дагуулах нь баараггүй.
Учир нь монгол улсын түүхэнд 30 гаруй гишүүн санал нэгдэж байсан удаагүй. Засаг огцруулах хүсэлтэй эдгээр хүмүүсийн эсрэг мөн тооны гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Тиймээс энэ сэдэв өнөөдрийн хамгийн дуулиан дагуулах нь баараггүй.
Ямартай ч өнөөдөр Засгийн газраа огцруулах хүсэлт өргөн барих нь мэдээж боллоо. Харин Загийн газрын "хувь заяа" хаашаа эргэх бол. Үндсэн хуульд зааснаар УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байдаг аж.
Д.Болор