Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см-ээр нэмэгдсэн бол Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлээд байна. Иймд, голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжимж, иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.