МАН-ын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах албан бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гардууллаа. Үүний дараа гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байгаа. Мэдээж хэрэг энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Энэ асуудлаар УИХ-ын даргатай эхлээд холбоо барина. Цаг хугацааны хувьд эргээд хариу өгнө. Бүлэг дээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярина. Магадгүй МАН-ын гишүүд Засгийн газрыг ард түмэн дүгнэчихлээ.
Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжиж, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Мөн Төрийн байгуулалтын Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна. Анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн хүмүүсийг дэмжихгүй. УИХ-ын гишүүдийн 3/2-оос дээшгүй нь санал гаргавал УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргадаг. Засгийн газрыг огцруулах албан бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд гардууллаа. Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах саналд хариу өгнө гэсэн. Хуулиар бол ийм ойлголт байхгүй. Хуульд маш тодорхой зааж өгсөн байгаа.
Би ямар нэгэн албан тушаалын төлөө Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зураагүй. Монгол төрийг цэвэрлэх цаг болсон гэж үзсэний үндсэн дээр гарын үсгээ зурсан өөр бодол байхгүй. Ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс Засгийн газрын эсрэг зогсоогүй" гэсэн юм.
800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Хэрвээ бид төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг итгэл үнэмшил нуран унана. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг, нам нь нам шиг явах цаг болсон. Чингис бонд, Самура бонд, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ бол сүүлийн 30 жилд Монголд төрд болж байгаа маш том үйл явдал. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна. Хуулийн байгууллагууд оролцсон эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэй ард түмний өмчийг хувааж идэж байгаа явдлыг зогсооё.