8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Мөнх-Оргил: Гурвантэс сумын цагдаагийн даргыг АТГ болон УМБГ-аас шалгахыг шаардаж байна

2016-01-12 20:04:00

 “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэл бусдын гарт амиа алдсан хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Өдгөө уг хэргийг албаныхан шалгаж байгаа. Тэгвэл талийгаач амиа алдахаас өмнө гурван удаа халдлагад өртсөн байдаг. Халдлага гарах бүрт талийгаач болоод ажлын хамт олон нь цагдаагийн байгууллагад хандаж байсан боловч хэргийг хаасан байдаг. Тэгвэл талийгаач залуугийн дүү  Т.Мөнх-Оргил гомдолтой гэдгээ өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ. 

“Тиймээ бид Өмнө-Говь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн дарга Төрбат гэгчийг АТГ болон УМБГ-аас шалгахыг шаардаж байна.

Гурван удаагийн халдагад өртөхөд өөрийгөө хорлосон сэтгэцийн өвчтэй гэх зэргээр хэргийг авч хэлэлцэхгүй өнгөрсөн этгээд хамгийн ноотой. Говь ч бай Хөвсгөл ч бай яг адилхан л Монгол орны минь, эх орны минь нэг хэсэг бидний газар нутаг биз дээ? Миний ах хаа хол Хөвсгөл бүр тэр сайхан цэнгэг далай ээж, өсөж төрсөн нутаг уул усаа орхин Говь сайхан нутгийг хамгаалахын төлөө л явсан шүү дээ! Ахын минь гол зорилго дэлхийд нэн ховор амьтдын нэг ирвэсийг хамгаалах, өсгөх, үржүүлэх тоо толгойг нь өсгөх байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Мөн Тост Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтанд оруулж миний, чиний, таны хүүхдийн хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэж байсан. Байгаль дэлхийгээ хамгааллаа гэж хүний дээд ахын минь алтан амийг тасалж байгаа юм уу. Даанч дээ эрдэнэт хүний амь шүү дээ. Ийм сайхан хүүг төрүүлж өсгөсөн, хүүгээ харамсалтайгаар алдсан аав ээж, ахыгаа дэндүү харамсалтай үхэлд итгэж чадахгүй байгаа гашуун зовлонгоор нь баясаад, жаргал хийгээд байгаа юм уу амиа хороосон байж болзошгүй, өөрийгөө алах гэж оролдсон ч гэх шиг байж боломгүй юм яаж зохиож чадаж байна. Цагдаа олоогүй бичлэгийг аав нь олсон сэжигтэй ч гэж байх шиг. Төрүүлсэн, өсгөсөн аав нь л юм чинь хүүгийнхээ төлөө утасны бичлэг битгий хэл өөр илүүг олохын төлөө явахгүй яадаг юм. Зарим нэг эрх мэдэлтнүүд хоорондоо өгөө аваатай, булай булхайгаа мэдэлцдэг болохоор булхай нь илэрчих гээд яаж ч чадахгүй байгаа юм уу, мэдэхгүй юм үнэхээр. Бүр гурвын гурван удаа халдлагад өртөөд байхад, тухайн халдлага бүрт нь ТӨРИЙН ЦАГДАА ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧЭЭР ажилласан бол өнөөдөр миний ах амьд сэрүүн ирвэсээ хамгаалаад явж байх байсан. Төрийн Цагдаагийн тангаргаа зөрчсөн иргэнийхээ аюулгүй байдал, хүний амь насыг үл хүндэтгэсэн, үл тоосон зарим арчаагүй хүнэнцэр формны гол болсон араатнуудаа яах гэж байна одоо? Бас миний ахад одон медаль нэхэж олгоно юу гээд байх юм. МИНИЙ АХЫН АМЬ ЗҮГЭЭР НЭГ АРЫН ХААЛГААР ХЭН ДУРТАЙ НЬ АВЧИХДАГ ХАВТГАЙ ТӨМӨР НИЙ ҮНЭТЭЙ БИШ. БИ ТӨРСӨН ДҮҮГИЙХ НЬ БАС МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУВИАР ЭХ ОРНЫХОО ЭХ БАЙГАЛИЙНХАА ТӨЛӨӨ АМЬ НАСАА ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙГААР ЗАРИМ НЭГ ХАРИУЦЛАГАГҮЙ

ФОРМНЫ ГОЛУУДААС БОЛЖ АЛДСАН ЖИРИЙН НЭГ АРДЫН ЖИНХЭНЭ БААТАР ХҮҮГИЙН, АХЫНХАА АЛТАН АМИЙГ НЭХЭЖ БАЙНА!

Ах минь Монгол төдийгүй дэлхийн томоохон судлаач, биологичдод танигдсан нэр хүндтэй, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн эрүүл саруул жинхэнэ монгол эр хүн, хамт олонтойгоо эвсэг, шударга шулуун, ажилдаа дуртай чадварлаг биологич байсныг гадаад дотоодын эрдэмтэд судлаачид дуу нэгтэйгээр хэлнэ. Мөн олон улсын сонин сэтгүүл, вэб сайтад судалгааны ажил нь хэвлэгдсэн нэр хүндтэй биологич байсан гэдгийг ч хэлнэ. Одоо бид Эх дэлхийгээ ухаж төнхөж сэндийлж, бусдад худалдаж суугаа арчаагүй амьтдыг өөгшүүлээд л газар шороогоо ухуулаад л сууцгаах уу. Нөгөө сайхан Говь нутгийн хөрсийг сэндийлээд нурам болсных нь дараа Говь нутаг минь сөнөлөө, гол ус нь ширгэлээ, дэлхийд ховорт тооцогдох ЦООХОР ИРВЭС устчихлаа гээд халаглан, харамсан сууцгаах уу. Өнөөдөр, одоо бид тэмцэхгүйн бол өөр хэзээ гэж, дараа гэсэн ойлголт байхгүйг бид маш сайн мэдэж, ухаарч, ойлгож байгаа. Гайхалтай нь Өмнөговийн ИТХ, бүлэг нөхөрлөл, Залуучууд, Оюутны холбоо, Тусгай хамгаалалтын захиргаа, сум орон нутгийн захиргаа нь таг шүү! Бүгд аалзны тор шиг сүлбээтэй юм уу?! Үнэхээр мэдэхгүй юм. Уг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост Тосонбумбын нурууг УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД авах үйл ажиллагааг эрчимжүүлж, шахаж шаардах хэрэгтэй бус уу? Нөөцөд авчихсан гээд тайвширч бид яав ч болохгүй! Нөөцөд авна гэдэг нь хар ухаанаар ч тэр нөөцөд авсан нэрийдлээр нөөцөлж ард иргэд бидэнд мартагнуулж байгаад дараа нь ухнаа, цоолноо, өрөмднөө, ширгээнээ, сөнөөнөө, сүйдэлнээ л гэж байна. Зарим нэг нь сүрхий нутгархаж нутаг минь хөгжиж байна гэж цээжээ дэлдэж гадаад дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаний ганц нэг бий болгосон хар зам төдийхөнд хууртаж тэдний бөгсийг долоон, бялдуучилж суугаа та ямар өчүүхэн юм бэ. Говь ч тэр хангай ч тэр яг адилхан Монголын л газар шороо гэдгийг санаарай. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахыг шаардацгаая. Тост Тосонбумбын нурууны бүх зөвшөөрөл лицензийг хүчингүй болгохыг шаардаж байна” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
555
дээдэс нь суудалаа олохгүй байхад доодос нь гүйдлээ яаж олохов.энэ төр засгийн байгаа байдал ч дээ.дандаа шуналтай ухаан муутангууд бялдууч хүмүүс дийлэнх байдаг болоо юу даа. яандаа бурхан шийтгэх байхаа буянаараа л бологдоо
2016/05/24 103.17.108.42
ХАРДАЛТ
нөгөө талаас нь авч үзвэл мак-ын номтойбаяр биш байгаа, тус газрын эргэн тойрон тэр гишүүний мак, хятадтай хамтарсан шинхуа мак байрладаг гэж бичсэн байсан.халдлага гардаг тэр өдөр тэр нисдэг тэрэг гурвантэсэд ямар зорилгоор ямар хүмүүстэй явав, өвөө эмээ
2016/01/14 103.17.108.42
Цагдаа оролцсон нь тодорхой байна шүү дэ угаасаа албан тушаалаа мөнгө болгож ашиглаж амьдардаг улс шүү
2016/01/13 103.17.108.42
Хурдхан ажиллач дээ
Бүхнийг Өмнөговийн Гурвантэсийн цагдаа, тэр багийн даргаа Галаахүү нараас эхлэх хэрэгтэй. Хол явж их цаг үрж эргэлдэж тээнэгэлзээд байх юм байхгүй тэд бүгдийг мэднэ бүгдэд нь ямар нэг байдлаар оролцсон нь илхэн байхад бүхэл бүтэн улс гүрний цагдаагийн бай
2016/01/13 103.17.108.42
irgen
Odoo chadwartai tsagdaa howordjee. Hereg shalgaj baigaa bol setgel ouynaa l zoriulbal amjiltand hurne.
2016/01/13 103.17.108.42
үнэн
энэ төрбат гэдэг нөхрийг буудчихаж болно л доо. хэрэг яаж эргэхийг харзнаад түр хүлээж л байя
2016/01/13 103.17.108.42
Зочин
Холбоотой гэдэг нь тодорхой олон удаагийн халдлага болж байхад нэгд нь ч анхаараагүй нь ойлгомжтой. Эзнийг нь эздийг нь заавал олох ёстой.ингэхийг ард түмэн шаардаж байна
2016/01/13 103.17.108.42
Төрбат ene nohriig shalgaj chaaddag baiguullaga gej bna uuuuu
2016/01/12 103.17.108.42
иргэн
цагдаа нар бүх муу муухай хэрэгийг өөрт ашигтайгаар мөнгө болгож хөлжиж байгаа нь иргэдийн өмнө ил харагдаж байгаа шүү????? энэ хэрэгт ч цагдаа холбоотой болох нь харагдаж байна, хууль бусаар хөрөнгөжсөн хуулийн нэр баригчид шийтгэлээ эдлэх цаг ирнэ???
2016/01/12 103.17.108.42
tsagdaa nar hergiin gazar sogtuu baisan gej baina lee
2016/01/12 103.17.108.42
tsagdaa naraas aab ni hamaagui iluu ene hergiig ilruulchih yum bish uu
2016/01/12 103.17.108.42
buyan
ikh tom aalznii tor baigaa n ilt bnaa.
2016/01/12 103.17.108.42
Chingisee chi hurdan naaduulaa hal tegeed chi abragdana Chini dandaa amia abardag arga shuu dee Chi ch dee hun halahaas ter hergiin abch uzeed zaabarlaad ogoh chadbar chamd baih bish
2016/01/12 103.17.108.42
Odoo tsagdaa nariig bichiheer ene door comment bichsen nuhur metiin garuud iheer garch irne biz
2016/01/12 103.17.108.42
RChingisee chi naad bolobsrolgui medleg chadbargui humuusee halaach
2016/01/12 103.17.108.42